Монголчууд анх удаа биодизель үйлдвэрлэлээ
2011.12.27

Монголчууд анх удаа биодизель үйлдвэрлэлээ

ТОВЧХОН Монголчууд анх удаа өндөр дэвшилтэт технологиор биодизель үйлдвэрлэлээ.
Монголын анхны биодизелийг "Жонон" технологийн дээд сургуулийн профессор Р.Сүхмягмар докторын баг Английн дэвшилтэт технолгиор үйлдвэрлэж, Монголын анхны нефть бүтээгдэхүүнийг бүтээжээ.

Биодизелийг юунд ч ашиглаж болно гэнэ. Дизелиэр ажилладаг зуух, түлш, автомашин гэх мэтээр дурьдаж болно. Хамгийн гол нь энэ удаагийн бүтээгдэхүүн био учраас байгаль орчинд хоргүй, ногоон үйлдвэрлэлийг эрхэмлэжээ.
Анхны биодизелийг турших ёслолын ажиллагаа Хэнтий аймагт болсон юм. Энэхүү үйл явдал Монголд инновацийг дэмжих, тогтолцоог бүрдүүлэх эхлэл болж байгааг албаны хүмүүс онцоллоо.
Цаашид энэхүү биодизелийг үйлдвэрлэх томоохон үйлдвэр байгуулах чиглэлээр ч албаны хүмүүс анхаарч ажиллах гэнэ. Инновацийн тогтолцоог анх санаачилсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба энэ үеэр "Инновацийн тогтолцоог бүрдүүлж эхэлсний бодит жишээ биодизель төдийгүй малын бааснаас биогаз гарган эрчим хүч үйлдвэрлэх технологи бэлэн болсон" хэмээн онцолжээ.
Монгол Улс нефтийн хомсдолд орж, жолооч нар шатахуун түгээх станц дээр дугаарлан зогсч байсан цаг саяхан. Тухайн үед нефть бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах тухай асуудал хөндөгдсөнөөр Засгийн газраас тодорхой бодлого гаргаад байгаа билээ. Тэгвэл Монголын анхны биодизелийг малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэснээрээ онцлогтой. Цаашлаад биодизелийг биотүлш болгох ч боломжтой гэж эрдэмтэд хэлдэг билээ. Энэ утгаараа Монгол Улс анх удаа биодизель үйлдвэрлэснийг онцлох хэрэгтэй. Удахгүй био-дизелийн томоохон үйлдвэр ашиглалтад, орно хэмээн найдаж байна.
Л.Дэлгэр Эх сурвалж
Монголын мэдээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.