Чингэлтэй хайрханыг улсын хамгаалалтад авна
2012.05.21

Чингэлтэй хайрханыг улсын хамгаалалтад авна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү төсөлд Чингэлтэй хайрханыг улсын тусгай хамгаалалтад авахаар зааж өгсөн юм байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг төслийг дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж мөн дэмжлэг хүлээсэн. 


Иймд тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо.Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг байгалийн цогцолбор газарт хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд нэр бүхий 15 газрыг байгалийн цогцолбор газарт хамааруулахаар заажээ.

Нийт 15 нэр бүхий газраас Дундговийн Их газрын чулууг хамгаалалтад аваагүй байгаа юм байна. Ингээд асуудлыг гишүүдийн олонхи гар өргөн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.