“Мөлхөж очоод мөргөж гуйя” гэлээ
2012.01.26

“Мөлхөж очоод мөргөж гуйя” гэлээ

УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшиний хэлсэн үг Ардчилсан намын бүлгийнхний уурыг хүргээд байна. Ардчилсан намын бүлэг сайд нарыг томилох асуудлаар завсарлага авсан. Түүнчлэн олонх гишүүн нь "Бүлэг хуралдаж байна" гээд байнгын хорооны хуралд суусангүй. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар зарим хуулийн төслийг хэлэлцэж амжсан. Гэсэн ч сүүл рүүгээ гишүүдийн тоо цөөрсөн улмаас тарсан юм. Хуралдааныг хойшлуулахаас өмнө гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж суусан УИХ-ын гишүүн Ч.Улаан "Хэдүүлээ Ардчилсан
намынхан дээр мөлхөж очоод мөргөж гуйдаг юм уу. "Манай намын нөхөр дэмий юм ярьсан байна" гэж хэлье" хэмээн хошигнож байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.