Баярсайхан.Г 2012.05.29 | Сонин: Сэрүүлэг

Гарьдхүүгийн Баярсайхан амласнаа биелүүлэв

Гарьдхүүгийн Баярсайхан амласнаа биелүүлэв

Чингэлтэй дүүргээс 2008 нэр УИХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн ГарьдхүүгийнБаярсайхан дахиад Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр болов. Уг нь улстөрчид нэг тойрогтоо дахин нэрдэвших сонирхолгүй, хажуугийн дүүрэгтээ болтугай очихыг боддог байхад Гарьдхүүгийн Баярсайхан лганцаараа Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ гэж гүрийсээр байгаад санасандаа хүрэв. Аливаа хүн,тэр тусмаа УИХ-ын гишүүд мөнгө, доллар биш болохоор хүн болгонд таалагдах албагүй ч Гарьдхүүгийн Баярсайхан хаа очиж тойрогтоо нэр хүндтэй. Ямар ч гэсэн зам засчих, гүүр барих гэсэн сэтгэлтэй залуу, юм хийх гэсэн сэтгэлтэй гишүүн гэж хүмүүс үнэлдэг. Гарьдүүгийн Баярсайханы УИХ-д гарч ирсэн имиж нь байгаль экологи. Байгаль орчин сүйдэж, Хатан Туул минь ширгэх аюул нүүрлээд байгаа үед үнэхээр нүдээ олсон алхам байсан.

Энэ амлалтандаа ч, байгаль экологийн асуудалд нухацтай, мэдрэмжтэй ханддаг гишүүн. Хоёр толгойн гэрээнд хамгийн хянуур хандсан нь, арай өөр зөв байр баримталж байсан хэдхэн гишүүний нэг нь Гарьдхүүгийн Баярсайхан. Уул усаа хамгаалах хамгийн эрүүл зөв хууль болох Урт нэртэй хуулийг ч идэвхтэй дэмжиж хамгаалагчдын нэг. Юутай ч Гарьдхүүгийн Баярсайхан Чингэлтэй уулыг дархан цаазат болгоно гэж УИХ-д нэр дэвшихдээ амласан. Нийслэлчүүдийг хамгаалах гэсэн мэт дөрвөн зүгт нь дүнхийж байдаг уулаа дархалчихвал сайхан ч, ганцхан уулыг нь энэ залуу ганцаараа Дархан цаазат болгоно гэж юу байхав дээ гэж үл итгэх хүмүүс байсан. Гэсэн ч Гарьдхүүгийн Баярсайхан эл амлалтаа биелүүлж, Чингэлтэйчүүдийн амин зүрх болсон Чингэлтэй уулаа Дархан цаазат болгож дөнгөжээ. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэлцдэг. Хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлж явдаг түшээ энэ төрд л хэрэгтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.