2012.02.01 | Сонин: Улстөрийн тойм сонин

Д.Дамба-Очир бухимдав

Д.Дамба-Очир бухимдав
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлуудын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоодд нэмэлт, өөрчлелт оруулах тухай тогтоолын төслийн асуудлаар завсарлага авч байгаагаа мэдэгдсэн нь Ардын намын зарим гишүүнд таалагдаагүй ажээ. Хамгийн гол нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт дээрх асуудлыг хэлэлцэх үеэр "Ардчилсан нам энэ асуудлаар завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.

Намын дарга мессеж бичлээ" гэсэн нь бухимдлыг нь төрүүлэв. УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Д.Дамба-Очир "Намын дарга нь эсвэл бүлгийн дарга нь байнгын хорооны хуралдаан дээр орж ирээд завсарлагаа ав. Утсаар "Завсарлага авъя" гэж хэлчихээд болчихдог юм уу" хэмээн бухимдсан. Гэсэн ч түүний үгийг байнгын хорооны дарга огт сонсоогүй бололтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.