Баярцогт.С 2012.03.20

Олон улсын зах зээлд бонд гаргалаа

Олон улсын зах зээлд бонд гаргалаа

Монголын Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай гаргажээ.Хөгжлийн банкны бондыг “Дойче банк”, “HSBC холдингс” болон “ING” групп олон улсад зуучлан, хамтран ажилласан байна.

Хөгжлийн банкны үнэт цаас зах зээлд гарсан 5.75 хувийн хүүтэй байх ажээ. 300 гаруй хөрөнгө оруулагчдаас 6.25 тэрбум ам.долларын захиалга авч, энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байсан төдийгүй олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн мэдээллийн агентлагууд Хөгжлийн банкны үнэт цаасны энэхүү арилжааг сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн амжилттай арилжаа гэж онцоллоо.

Манай улстай ойролцоо ижил зэрэглэлтэй Шриланк улсын Засгийн газар 2007 онд 8.25 хувийн хүүтэй, Вьетнам улсын Засгийн газар 6.75 хувийн хүүтэй, Филиппин улсын Засгийн газар 8.75 хувийн хүүтэйгээр зах зээлд анх удаа үнэт цаасыг гаргаж байсантай харьцуулахад Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргасан энэхүү үнэт цаас нь гадаадын хөрөнгө оруулагчдаас хүлээлгэж буй итгэл хэмээн харж болох юм.

Монгол Улсын Хөгжлийн банк эхний ээлжийн 580 сая ам.долларын бондын санхүүжилтээр Сайншанд дахь аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам, 100 мянган айлын орон сууц зэрэг чухал хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж бай­гаа билээ. Эдгээр төслүүдийг санхүүжүүлэхэд 6.2 тэрбум ам.дол­лар шаардлагатай гэх тооцоо гарсан. Эх сурвалж
Монцамэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.