2012.04.28

Японоос 20 сая ам.долларын зээл авна

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хооронд байгуулсан "Нийгмийн салбарыг дэмжих" хөтөлбөрийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилтийн хүрээнд нэг тэрбум 550 сая иен буюу ойролцоогоор 20 сая ам.доллар авах боломж бүрдээд байна. Энэ хөрөнгийг макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үр ашгийг дээшлүүлж, ядуу иргэдийг хамгаалах шинэчлэл хийх, эмийн үнийн хөнгөлөлтийн хүрээг нэмэх, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс санхүүжүүлэх болон сурагчдын сурах бичгийг төрөөс даах ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэх, хүүхдийг тэжээлийн дутагдлаас сэргийлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн өргөн хүрээний хомсдол үүссэн үед шаардлагатай вакцин эм, эмнэлэгийн бусад хангамж нийлүүлэх тогтолцоо бий болгох, гэр хорооллыг хөгжүүлэх зэрэг цогц ажилд зарцуулахаар тохиролцоод байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.