2012.05.01

МАХН-ын дэд дарга хэн болох вэ?

Намын дарга нь Төв аймгийн урьдчилан хорих төвд сатуулагдаад эзгүй байгаа ч  МАХН өнгөрсөн ням гаригт Бага чуулганаа эхлэв. Энэхүү хурлаар намынхаа ирэх сонгуу­лийн мөрийн хөтөлбө­рийг хэлэлцэж, МАХН, МҮАН-ын эвсэл байгуу­лахыг дэмжсэн байна. Гэхдээ УИХ-ын сонгуульд өр­сөлдөх  76 хүний хэ­дийг нь МАХН, хэдийг нь МҮАН-аас нэр дэвшүүлэх вэ гэдгээсээ болж нэлээд маргажээ. Сүүлдээ МАХН-ын дотоод асуу­далд уг намд харьяалал­гүй хү­мүүс ч хүч түрэм­гийлэн оролцох болсон. Үүнд тус намын зарим гишүүд нь нэлээд дургүйц­сэн байж.

Харин өчигдөр МАХН-ын Бага чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж, оройн 20.00 цаг хүртэл хурал­дав. Энэ өдөр МАХН, МҮАН-ынхан эвсч сон­гуульд оролцох мө­рийн хөтөлбөрөө батал­жээ.  МАХН-ын Бага чуул­ганы хуралдаанаар зөв­хөн на­мын мөрийн хө­төл­бөрөөс гадна дэд дар­­гын асуудал ч яриг­дахаар байгаа.
 
МАХН-ынхан дэд даргаа өнөө­дөр 14.00 цагт томи­ло­­хоор шийд­жээ. Ц.Шинэ­баяр гишүү­ний орхиод явсан дэд даргын суу­далд очих со­нир­холтой олон хүн бай­сан нь ойл­гомж­той. На­мын гишүүд  нь "Дэд дар­гад хэнийг томилохоо на­мын дарга өөрөө шийд­нэ" гэсэн ха­риултыг өгсөөр ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ албан ту­шаалд хүн то­ми­лоогүй юм. МАХН-ын дар­га Н.Энх­баяр намынхаа дэд даргыг томилохыг төдийлөн яаравчлахгүй байсан нь цаанаа учир­тай байж.

УИХ-д суудалтай МАН-ын гишүүдийг МАХН-д ирэхийг мэдээд, тэдний нэгээр дэд даргаа хийхээр зорьсон учраас өнөөдрийг хүртэл тэв­чээртэй хүлээсэн болол­той. Гэвч түүнийг баривч­лагдаад явлаа, МАХН тол­гойгүй боллоо гээд гишүүд нүүрээ буруул­сан­гүй. Ямар­тай ч өчиг­дөр бүл­гийн дарга Ө.Энх­түвшинд бүлгээс гарах бичгээ өргөн барилаа.
 
Энэ дөрвөн гишүүний нэг нь МАХН-ын дарга болно гэсэн яриа байна. Үүнийг ч МАХН-ын ерөнхий на­рийн бичгийн дарга Н.Удвал үгүйсгээгүй юм. МАХН-ын дэд даргын суу­­далд УИХ-ын гишүүн Ч.Улаан очих магадлал өндөртэй гэдгийг ч хүмүүс ярьж байгаа юм. Энэ асууд­­­лын хариу өнөөдөр тодорхой болох шинж­тэй. 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.