Э.Батшугар УИХ-д нэр дэвшинэ
Э.Батшугар
2012.05.02

Э.Батшугар УИХ-д нэр дэвшинэ

МАХН-ын бага чуулган боллоо. Чуулганд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар оролцож албан ёсоор намд элссэн юм. Мөн “Орифлейм” компанийн ерөнхий захирал Г.Оюунгэрэл, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал Д.Ганбаатар, өмгөөлөгч О.Баасанхүү, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар шинэ гишүүн боллоо. УИХ-аас нэмж долоон хүн МАХН-д элсэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдэгдсэн.

Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ МАХН-ын бага хурлын үеэр илэрхийлсэн байна. Түүнийг МАХН-ын ахмад гишүүд дэмжиж “орос, англи, төвд хэлтэй номноос салдаггүй хүү. Баар сав хэсч, саваагүйтэж байгаад асар их хөрөнгөөр УИХ-д шургах санаатай хүмүүсийг бодвол өөр хүн” гэж магтаж байсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.