2012.05.03

Инновацийн тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно.

Хуралдаанаар хамгийн эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хуулийн төсөл оржээ.

УИХ-ын гишүүн Н.Ганбямбын өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хууль болон дагалдах бусад хуулийн төслүүдийг ч хэлэлцэх аж.

УИХ дахь намын бүлгүүд УИХ, орон нутгийн хурлын сонгуулийг хамтатгах асуудлаар саналаа нэгтгэсэн учраас хаврын чуулганаар хэлэлцэх ёстой хуулийн төслүүдийг анхааралдаа авч эхэлсэн нь энэ юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.