Хувьцаа юу, бэлэн мөнгө үү
2012.05.04

Хувьцаа юу, бэлэн мөнгө үү

Хоёр жилийн өмнөөс л ард түмнийг догдлуулсан Эрдэнэс Тавантолгойн 536 ширхэг хувьцааны тодорхойгүй байсны эцэст сая л тодорч эхлэв. Гэтэл тэд иргэдэд 17 хоногийн хугацаа өгч байх юм. Хувьцаа бус бэлэн мөнгө авмаар байгаа бол та 5 сарын 20-ны дотор харьяа аймаг сум, дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст очиж, өргөдлийн маягтыг бөглөх хэрэгтэй ажээ. Ингэснээр та зах зээлд ч гараагүй хувьцаагаа засгийн газарт 1 сая төгрөгөө зарчихлаа гэсэн үг. Өнөөдөр энэ тухай Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди, дэд сайд Н.Номтойбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Н.Бум-эрдэнэ, дэд дарга Б.Дажамба, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Т.Гандулам нар мэдээлэл хийлээ.

Сайд Т.Ганди:
Ямар ч байсан Засгийн газрын тогтоол энэ тулгамдсан хугацаанд иргэдийн өргөдлийг нэгтгэх судалгааг эхлүүлж байна. 6 сарын 1-ний дотор хувьцааг тодорхой хэмжээгээр эхлэн хуваарилуулах үйл ажиллагааг НХХЯ эхлүүлэх нь ээ.

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн захирал Т.Гандулам: Одоогийн байдлаар 738'000 иргэн хувьцааны дансаа нээлгүүлсэн. Хэд нь хувьцаа, хэд нь бэлэн мөнгө авах хүсэлтэй байна гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй байгаа. Үүний дараагаар ажлууд эхлэх байх. Тавантолгойн хувьцааны асуудал нь тодорхойгүй байлаа ш дээ. Нарийн тоо гаргаж байж олон улсын зах зээлд оролцож, дараагийн биржийн ажил эхэлнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.