Малигийн хямрал аюул дагуулж болзошгүй
2008.01.01

Малигийн хямрал аюул дагуулж болзошгүй

ПРЕТОРИ./ИТАР-ТАСС/. Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг Малид тусламж үзүүлэхгүй бол тус улсад үүссэн хямрал дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлэх болно гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Антониу Гутерриш мэдэгджээ.

"Бид Малид болж буй үйл явдал бүс нутагт нөлөөлж байгаад ихээхэн түгшиж байна. Бид дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлж буй энэ хямралыг шийдэх нөхцөлийг бий болгох ёстой" гэж тэрбээр Нигер улсын нийслэлд мэдэгджээ.

Гутерриш мөн Малигийн дүрвэгсдийн асуудал болон Нигерт нүүрлэж болзошгүй хүнсний хямралыг шийдэхийг уриалсан байна.

Энэ оны гуравдугаар сард Малид цэргийн эргэлт гарсан бөгөөд туарег омгийн босогчид тус улсын хойд нутгийг эзлэн авсны дараа хэдэн зуун хүн дүрвэхээс аргагүйд хүрч, өлсгөлөнгийн аюул нүүрлээд байгаа юм. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Малид дэгдсэн хямралын улмаас 320 мянган хүн орон гэрээ орхиход хүрсэн бөгөөд үүнээс 187 мянга нь хөрш Нигер улс руу гарсан байна. Харин Нигерт хүчтэй ган болж, хэдэн сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулаад байгаа юм.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн мэдээллээр, Нигерт үүссэн өлсгөлөнгийн асуудлыг шийдэхэд энэ оны эцэс хүртэл 100 сая доллар шаардлагатай байгаа хэдий ч одоогоор энэ мөнгөний зөвхөн 40 хувийг л цуглуулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.