Инновацийн тухай хууль батлагдлаа
2012.05.22

Инновацийн тухай хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Яг одоо Инновацийн тухай хуулийн багц хуулийг хэлэлцэж баталлаа. Тус хуулийг намрын чуулганаас хойш нэлээдгүй их ярьж, хэлэлцсэн юм. Ийнхүү өнөөдөр 41 гишүүний 31 гишүүн хууль батлахыг зөвшөөрч, 10 гишүүн татгалзсанаар, 76.5  хувийн саналтайгаар удаан дуншсан хууль батлагдав. Хууль батлагдсанаар монголын шинжлэх ухаан, технологи, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм.


Инновацийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Патентын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.