2012.05.23

Цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчид тодорлоо

Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл уржигдар хуралдаж цагдаагийн экс удирдлагуудад өмгөөлөгч томиллоо. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүхийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга байсан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нарын зэрэг хүмүүсийг томилжээ.

Харин даваа гарагт Нийслэлийн өмгөөлөгчдийн даргын зөвлөлийн 09 тоот тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Д.Давааг томилсон байна. Шинээр томилогдсон өмгөөлөгчид хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн байна. Цагдаагийн хурандаа нар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн өмгөөлөгчөөс татгалзаад байсан. Энэ удаа экс дарга нарт томилогдсон өмгөөлөгчдийг танилцуулж байна.

УНДРАХ: МУИС-ийг 1998 онд төгссөн. Иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч. «Хас» банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

М.АЛТАН-ӨЛЗИЙ: Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Н.Дэмбэрэлийг 2007 онд Ч.Улаан гишүүн болон Ерөнхийлөгч асан Н.Энх-баярын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр хэрэг тулгаж байхад М.Алтан-Өлзий өмгөөлж байсан юм. Тэрбээр Эрхүүгийн их сургуулийг 1993 онд төгссөн. Иргэн, өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн туршлагатай өмгөөлөгч юм.

Б.БАЯР: Малайзад бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж бай­сан. Монгол Улсыг төлөөлж шүүх хуралд оролцож байсан билээ.

Д.ДАВАА: Японы Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан «LGL» төвийн гишүүн, өмгөөлөгч зуучлагч. Иргэний эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч О.Алтангэрэлийг 14 хоног саатуулах үед өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан.
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.