Путины эсрэг жагсагчид арван мянгад хүрэв
2012.06.14

Путины эсрэг жагсагчид арван мянгад хүрэв

Арав гаруй мянган жагсагч Москва хотод эсэргүүцлээ илэрхийлж байна. 


Кремлийн эрх баригчдыг суудлаасаа бууж, Ерөнхийлөгч Владимир Путин эрх мэдлээ шилжүүлэн өгөх ёстой хэмээн жагсаалд оролцогчид шаарджээ. Ажиглагчдын үзэж буйгаар В.Путиныг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсаар байгаа нь сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн сөрөг хүчний бодлого аж.

"Путингүй Орос орон" нэртэй жагсаалд өнгөрсөн гуравдугаар сард 50 гаруй мянган иргэн Москва хотод жагсч байжээ. Жагсагчдын ихэнх нь "Коммунист" намын далбааа барьж жагсаалд оролцсон байна.

Эсэргүүцлийн хөдөлгөөн тайван өрнөж байгаа учир цагдаа, хүчнийхэн баривчилгаа хийх гэж яарсангүй хэмээн "Риа Новости" агентлаг бичжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.