Үерт гэрээ алдсан Х.Баттулга
2012.08.27

Үерт гэрээ алдсан Х.Баттулга

УИХ-ын гишүүн Х.Баттулга монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтана. Тэрээр саяхан охиныхоо хуримыг Хөвсгөл далайн амралтын газартаа нижгэр тэмдэглэсэн. Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч тэрээр Олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгосон.
 
Түүний спорттой холбогдсон түүх нь самбо бөхөөр анх хичээллэж байжээ. Х.Баттулга Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлэн, дөрвөн өрөө байраар шагнуулж байжээ.

1966 оны үерт автаж гэргүй болж, Яармагийн дэнж дээр газар өгсөн бөгөөд түүний хүүхэд нас тэнд өнгөрчээ. Тэрбээр самбо бөхийн шигшээбагийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураачмэргэжлээр төгсч мэргэжлээрээ найман жил ажилласан гэнэ.
Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зургаанэг доллараар зардаг байсан гэнэ. Ингэж түүний бизнесийн гараа эхэлж,спорт, бизнесийн салбарт хүчин зүтгэж явна. Тэрээр олимпийн хосмедальт Н.Түвшинбаярын тухай "Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө томцолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-дбарилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог.“Энийг л нэг давмаар байна, багш аа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг. хэмээн хэлжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.