Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулна
С.Одонтуяа, Ж.Батзандан нар хуулийн төсөл өргөн барив
2012.08.27

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Нийгмийн даатгалын болон Халамжийн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг дарга томилдог байсныг өөрчлөхөөр энэхүү хуулийн төсөлд тусгасан байна. Улс төрийн намаас хамааралтай томилгоо нь өмч хөрөнгө алдагдах, мэргэжлийн бус удирдлага томилогддог учир дутагдалтай гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж босоо нэгдсэн удирдлагатай байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж мэдэгдлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.