A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

МАН-ын бүлэг байгуулах асуудал энэ чуулганаар хэлэлцэгдэхгүй гэлээ
2012.08.30

МАН-ын бүлэг байгуулах асуудал энэ чуулганаар хэлэлцэгдэхгүй гэлээ

УИХ-ын өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар УИХ-ын зарим гишүүдээс УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг хэлэлцэх асуудлыг жагсаалтанд яагаад оруулаагүй талаар тайлбар өгөхийг УИХ-ын даргаас хүсэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Анхдугаар чуулганы хэлэлцэх асуудлыг төлөвлөж байхад энэ асуудлыг оруулсан байсан ч даргын зөвлөлөөр хэлэлцэх үед яаралтай асуудал биш, ээлжит чуулганаар оруулах боломжтой гэж үзсэн. Даргын захирамж нэгэнт байхгүй тул УИХ-ын Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөр жагсаалтанд оруулах боломжгүй” гэлээ.

Сануулахад нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэрийг УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр хязгаарлалт хийснийг хасах тухай тусгасан төсөл өргөн барьсан юм. Энэ төсөл батлагдсанаар МАН-ын гишүүд УИХ -д бүлэг байгуулах боломжтой болох юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.