Нямдорж.Ц 2012.10.15 | Сонин: Өнөөдөр сонин

Ц.Нямдорж нэг хуулийг ойлгохоо байжээ

Ц.Нямдорж нэг хуулийг ойлгохоо байжээ
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хууль зүйн сайд асан, туршлагатай хуульч, улстөрч энэ эрхэм хуулийн алдаа мадгийг орондоо ч, ажилдаа ч, онгоцонд ч засдаг. Зөв найруулгатай, ойлгомжтой болгохын тулд шүү дээ. Гэтэл нэг хуулийг л ер ойлгож өгөхгүй байгаа зовлонгоо саяхан чуулган дээр ярив. “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг намраас хойш уншаад ер ойлгохгүй байна. Би уг нь хууль овоо ойлгодогсон” гэв.

Шалтгааныг нь ч удалгүй хэллээ. Ц.Нямдорж муудаа биш, өнөөх хууль л найруулга муутай, ойлгомжгүй байгааг хэлсэн юм байж л дээ. Тэрбээр гишүүдэд “Та нар энэ хуулийг сайн уншаад үзээрэй. Эвгүй эвгүй заалт байгаа шүү” гэлээ. Баталсан хуулиа сайн уншиж цээжлээд, алхам тутамдаа мөрдөж байхгүй бол өөрсдөө ороогдчих гээд байгааг нь тэрбээр бусдадаа ийнхүү сануулсан аж

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.