2012.10.30

Нүүрсний шуудайны стандартыг батлав

Стандартчиллын үндэсний зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012” стандартыг 25 дугаар тогтоолоор баталжээ. 


Энэхүү стандартаар ахуйн хэрэглээний хатуу түлш буюу нүүрсийг жижиглэнгээр худалдаалах шуудайны хэмжээг тодорхой зааж өгөв.

Нүүрсний шуудай 15, 25, 40кг-ийн хэмжээтэй байх бөгөөд нүүрсний ширхэглэлийн хэмжээг 5 см-ээс багагүй байхаар тогтоосон байна.

Уг стандарт батлагдсанаар нүүрсний үнийн хөөрөгдлийг багасгаж, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Стандартчилал, хэмжил зүйн газар /СХЗГ/-ын даргын тушаалаар АМГ, НХЭАХН, ММСС-ийн Цэвэр агаар сан төсөл, Нийслэлийн ЗДТГ, Хими технологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.