Батсуурь.Я 2010.07.06

Эдийн засгийг өөрчлөх бодлого батлав

Монгол Улс анх удаа өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болсонтой холбогдуулан төсөл санаачлагч Н.Ганбямба, Р.Буд нарын гишүүн өчигдөр мэдээлэл хийв. Уг бодлогыг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан юм.

Эцсийн бүтээгдэхүүн биш түүхий эд голдуу гадагш гаргадаг манай улсын эдийн засгийг өөрчлөхөд уг бодлого их ач холбогдолтой хэмээн тэд онцлов.

Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийн гарц нь өндөр технологи гэнэ.

Эрхэлсэн бизнесээ өргөжүүлэх, эсвэл өөр салбарт хүч сорих л хоёр замыг манай хувийн хэвшлийнхэн сонгодог. Тэгвэл одоо өндөр технологи ашиглан хэрхэн бүтээгдэхүүнээ чанаржуулах, олон улсын зах зээлд гаргах талаар бодох хэрэгтэй болсон. Энэ гарц нь дээрх бодлого болно хэмээн Я.Батсуурь гишүүн хэлэв. Одоогоор шинжлэх ухааны салбарт жилд 14 тэрбум төгрөг зарцуулдаг ч үр дүн харагдахгүй байгаа гэнэ. Харин бодлогыг хэрэгжүүлэхэд нэг тэрбум төгрөгийн төсөв баталсан гэнэ. Санхүүгээр дэмжээд өгөхийг тэд бас энэ далимд хүссэн.

Бодлогоо дагаад Инноваци, Инновацийн сангийн зэрэг хэд хэдэн хуулийг УИХ батлах хэрэгтэй юм байна. Засгийн газар уг бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх. хөтөлбөрийг боловсруулах үүрэг хүлээжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.