“Орон сууцны дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр баръя гэв”
2012.04.30

“Орон сууцны дэд бүтцийг төсвийн хөрөнгөөр баръя гэв”

УИХ-ын нэр бүхий гишүүд өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Орон сууцны тухай” болон “Газрын тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрсэн.

Орон сууцны дэд бүтцийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлээгүй нь зах зээлд орон сууцны үнэ өндөр байх нэг шалтгаан нь болж байна хэмээн хууль санаачлагч гишүүд үзэж байна.

Түүнчлэн барилгын компаниуд орон сууц барих газраа өндөр үнээр худалдан авч, гарсан зардлаа орон сууцны үнэ дээр нэмж, үнийн хөөрөгдөл бий болгож байгааг дурьдлаа. Тиймээс иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор уг хуулийн төслийг санаачилж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.