Батсуурь.Ж 2012.05.24 | Сонин: Монголын мэдээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ач холбогдол

Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ач холбогдол

Даймонд пресс” клубээс санаачлан “50:50 байр суурь” буланг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ буланг цаг үеийн болон стратегийн чухал асуудлаар эрэгтэй, эмэгтэй улстөрчдийн байр суурийг зэрэгцүүлэн хүргэх зорилготой. Тэд зарим тохиолдолд ижил, заримд нь эсрэг тэсрэг байр суурь илэрхийлдэг. Энэ удаагийн зочноор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарыг урив. Тэд энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлэв.


-Энэ хуулийг бидний хэдэн гишүүд өргөн бариад хоёр жил орчим хэлэлцэж байж баталсан

Хуулийг нэг сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монголд авлига, хээл хахууль үнэхээр газар авсан. Тиймээс үүний нэг үндсэн шалтгаан нь ашиг сонирхлын зөрчлийг хуульчилж, зохицуулах хэрэгтэй гэж үзэхэд хүргэсэн. Сонирхлын зөрчил бол авлигын тал хувийг эзэлдэг. Хуулиар үүнийг зохицуулж өгснөөр авлига, хээл хахуулийг хязгаарлах ач холбогдолтой хууль болсон.

Энэ хуульд авлигын болон эрүүгийн тодорхой заалтууд оруулсан. Тухайлбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, их хэмжээний хөрөнгөө ямар эх үүсвэрээс санхүүжүүлснээ тайлбарлах шаардлагатай. Хэрэв нотолгоотой, баримттай тайлбарлаж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Товчхон хэлбэл, төрийн албан хаагчид, дунд болоод дээд албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж ашиг олох, хэн нэгэн ойр дотны хамааралтай этгээдэд давуу байдал олгохыг хуулиар хориглож байгаа юм.

Тухайлбал, өөрийнхөө эрх мэдлийн бизнесийн чиглэлээр сайд болох, өөрийн бизнесийг дэмжсэн хуулийн төсөл санаачлан батлуулах тохиолдол гардаг. Энэ байдлыг хуулиар хязгаарлаж, улс төр, бизнес хоёрыг тусгаарлаж өгснөөрөө ач холбогдолтой хууль болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.