2009.02.05

П.Алтангэрэл тойрогтоо харлах нь

Дорнод аймгаас сонгогдсон эрхэм гишүүн П.Алтангэрэл  өвөлжилт хүндрэлтэй байгаа тойрогтоо ажиллаж байна.

Цас зудын бэрхшээлтэй байгаа сумдаар явж, малчидтай уулзалт зохион байгуулан боломжийн хэрээр тусламж үзүүлж байгаа шинэхэн гишүүндээ нутгийнхан ам сайтай байгаа аж. «Ийм хүнд үед нь ажиллахгүй бол яах гэж би сонгогдлоо» гэсээр бараг айл бүрээр орж, нөхцөл байдлыг нь асуух эрхэм гишүүндээ сонгогчид нь хайртай байх нь ч аргагүй юм.

Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн мэдээг сонсоод багагүй ундууцаж, саяхан тарсан байж, дахиад яах гээд байгаа юм бэ хэмээн бухимджээ. Харин энд байгаа туслахууд нь «Яваад удсан мөртлөө ирэх дургүй байна, арай тэндээ харлачих юм биш байгаа» хэмээн хошигнон хүлээж ядан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.