Алтангэрэл.П 2009.04.30

Уран Opoc бас Хятадыг даллалаа

Төрийн ордныг даваа гаригт бүх л өдрийн турш доргиосон "Монголын газар нутгийг хятадуудад заржээ. Энэ талаар "Хөрөнгийн бирж дээр нэгэнт зарлаж" гэсэн мэдээллийн талаар бодит хариу өгөх хүн олдохгүй байлаа. УИХ-д суудалтай намын бүлгийн дарга нар ч "Одоогоор мэдээлэл аваагүй байна" гэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Уран бол манайд байгаа хамгийн их нөөцтэй ашигт малтмалын нэг гэдгийг уул уурхайнхан хүлээн зөвшөөрдөг. Гэвч алт шиг шууд ухаж авааД ашиглачихдаггүй болохоор өнөөг хүртэл ашиглаагүй, хайгуул хийсээр байна ч гэдэг. Ерөнхий сайдын Европын холбооны улсуудад хийсэн айлчлалын дараа хэвлэлийнхний хамгийн дуртай сэдвийн нэг бол яах аргагүй уран болчихоод байгаа. Дорнод гэхээр уран бодогдож, тэнд хэн юу хийж байгаа бол гэх хардлага хүн бүрт л төрдөг болж. Уг нь, ураны хайгуулийн лицензтэй цөөнгүй компани монголд 10-аад жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

"Дорнодын Гурванбулагийн ураны ордын хайгуулын лицензийг эзэмшдэг Канадын "Вестерн Проспек-тор" гэгч компани хувьцааныхаа 75 хувийг Хятадын цөмийн эрчим хүчний корпорацд зарахаар болжээ гэсэн мессэж тараад багагүй хугацаа ч өнгөрсөн. Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас асуухад "Компаниа бол зарж болно шүү дээ. Харин хайгуулын лицензийг бол бусдад зарж, шилжүүлж болохгүй. Тэр Лицензийг зөвхөн "Вестерн Проспектор" эзэмшиж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой" гэж хариулсан. Өөреөр хэлбэл, "Вестерн Проспектор" компани хайгуулын лицензтэйгээ л тухайн худалдаж авсан компанийнхаа мэдэлд шилжинэ гэсэн үг биз. Гэтэл тус компанийн хайгуулын лицөнзийг Ашигт малтмалын газраас түр түтгэлзүүлчихсэн байгаа. Тиймээс компанийн худалдаж авсан ч лицензийг нь одоохондоо ашиглах боломжгүй гэсэн үг. Гэтэл өнгөрсөн баасан гаригт Канадын гэжбайсан "Вестерн Проспектор" Хонгконгийн "CNNC lnternational''-ийн мэдэлд шилжих нь тодорхой боллоо. Мэдээж, Гурванбулагийн ураны хайгуулийн лицензийг ашиглах цаашид манайд үйл ажиллагаа явуулахын тулд нь энэхүү компанийг худалдаж авч байгаа нь тодорхой.

Хятадууд удаа дараа Монголын Цөмийн энергийн газарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

Энэ салбарт Оросоос гадна Хятадуудтай хамтарч ажиллах нь тодорхой боллоо.

Мөн францын "Арева" гэх компанийн нэр ч дуулдаж байгаа. Уран ямар ч байсан олон улсын анхаарлыг татаж байна. Маргааш Олон улсын Атомын энергийн агентлагийн ерөнхий захирал доктор Эл Барадей Монголд ирнэ. Энэ айлчлал Монголыг бүүр ч олон улсын анхаарлын төвд оруулна.Гэтэл яг үнэндээ бид өнөөдөр уран олборлож, ашиглахад бэлэн үү гэхэд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат "Одоо тэрэнтэй ажиллавал тэгэх үү, энэнтэй ажиллавал ингэх үү гээд нэг их таамаг тавиад баймааргүй байна. Тухайн орны саналыг юун түрүүнд харгалзан үзэх шаардлагатай. Тэгээд өөрийн бодлогыг баримталж байж гэрээ байгуулна.

Тэрнээс өнөөдөр санал нь ирээгүй байхад тэр тэгэх болов уу, энэ нь ингэх болов уу гэх арга алга л даа" гэж байлаа. Бид ураны хайгуул хийж байгаа ч олборлож ашиглах ямар ч эрхзүйн хийгээд бусад орчин нь бүрдээгүй байгаа нь нууц биш. С.Энхбат даргын хэлж байгаагаар аль нэгэн орон Хятад ч юм уу, Ерөнхий сайдын яриа хэлэлцээ хийгээд байгаа Орос, Францын аль нэг нь ураны хайгуул хийе, олборлоё, хамтарч ажиллая гээд санал тавиад хүрээд ирэхэд, манайх дэлхий дахинаа старатегийн гэж хэлэгддэг энэ ашигт малтмалыг яаж олборлох, ашиглуулах ямар ч эрхзүйн баримт бичиг, хуульгүй хүний ам хараад л сууж байх нь л дээ Гэтэл хоёр хөршөөс маань эхлээд барууны орнууд манай уранд хэдийнэ анхаарал хандуулан, манай нутаг дэвсгэрт нэгэнт хөл тавиад үйл ажиллагаагаа эхэлчихлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.