Алтангэрэл.П 2009.05.30

Монголын төр uranium-д санаа тавьж эхэллээ

УИХ-аар ураны бодлогыг хэлэлцэнэ

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг УИХ- аар хэлэлцэхийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжив. Энэ үйл явдал дэлхийн их гүрнүүдийн, ялангуяа манай хөршүүд БНХАУ, ОХУ болон Франц, Японы анхаарлын төвд байлаа.

Монголчууд бид өөрсдөө цацраг идэвхт ашигт малтмал буюу ураны тухай юу мэдэх билээ?
Уран. Д.И.Менделеевийн үелэх системд ura¬nium (лат)ын товчлол U үсгээр тэмдэглэгддэг, атомын дугаар нь 92. Цөмийн жин нь 238.029 г/моль, цацраг идэвхт ашигт малтмалын гол төлөөлөгч. Манай эриний өмнөх I зуунд ураныг байгалийн исэл хэлбэрээр шаазангийн гар үйлдвэрлэлд паалангийн зориулалтаар ашиглаж байжээ. Хүн төрөлхтөн физик, химийн шинжлэх ухаанд шимтсэний хэрээр ураны хэрэглээ гар урлалаас хальж, XX зууны эхэн үеэс цөмийн салбарт шилжин хөгжиж байна.


Монгол Улс ураны баялгаа гүнзгийрүүлэн судлах, энхийн зорилгоор уран олборлогч, боловсруулагч, экспортлогч улс болохыг зорьж байгаа юм.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогод "„.цөмийн энөрийг нийгэм, эдийн засгийн салбарт өргөн хүрээнд ашиглах, эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино" хэмээн уг бодлогын зорилгыг тодорхойлжээ.

Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт, шалгалтын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын" 2008 оны нэгдүгээр сарын 31-нд баталсан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д "Мардай, Гурванбулагийн ураны орд- газруудыг ашиглаж эхлэх атомын эрчим хүч ашиглах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар атомын цахилгаан станц барих зорилт тавьж ажиллах" зэрэг зорилтыг тусгасан билээ.
Түүнчлэн ЗасгиЙн газрын 2008-2012 оны уйл ажиллагааны хөтөлбөрт "Ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах Эрх зүйн орчныг бүрдүүлж баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхлэх", "Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах" зорилт тусгасныг үндэслэн Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийг уг бодлогыг хэрэгжүүЛэх хөтөлбөрийн төрлийн хамт боловсруулсныг УИХ хэлэлцэхэд бэлэн болоод байна.

Хөтөлбөрийн төсөлд цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, баяжуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, үйлдвэр бай-гуулах, цацраг идэвхт ашигт малтмал агуулсан нүүрс, нүүрсний үнэ, фосфорит зэрэг ашигт малтмалаас уран ялган авах төхнологи нэвтрүүлэх, цацраг идэвхт үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах саналыг тусгажээ.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдүгээр үе шат /2009-2012 он/-д хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэн, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангаж, хоёрдугаар үе шат /2013-2021 он/-д хөтөлбөрийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлнэ. 'Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 4 их наяд 394 тэрбум 169 сая төгрөг/ улсын төсөв 1.17%, хувийн хэвшлийн хөрөнгө 98,11%, зээл, тусламж 0.71% төгрөг шаардлагатай болно.

Цөмийн энергийн салбар нь оюуны багтаамж ихтэй, өндөр технологи бүхий, сүүлийн үед дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа салбар бөгөөд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах нь Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах,, ард түмний аж байдлыг дээшлүүлэх, өртөг багатай цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилтод хүрэх чухал хүчин зүйл болно.

Энэхүү бодлого нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч энхийн зорилгоор ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг өсгөх, олборлолт, боловсруулалтып нэмэгдүүлэх стратегийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, хөтелбөрийн үндэс болох бөгөөд "Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын бүрэлдэхүүн хэсэг болж хэрэгжинэ" хэмээн төсөлд онцолжээ.

Монгол ба бусад

Манай улсын ураны батлагдсан нөөц 65 мянга орчим тонн бөгөөд нийт нөөц баялаг 1,4 сая тоннд хүрэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог Засгийн газар гаргаад байна. Австрали, Казахстан, Канад зэрэг улсын цацраг идэвхт ашигт малтмалын нөөц дэлхийн цацраг идэвхт ашигт малтмалын нийт нөөцийн 60 гаруй хувийг эзэлдэг тухай албан ёсны мэдээлэл бий.
Цөмийн эрчим хүчний гол түүхий эд уран дэлхий нийтийн анхаарлыг улам ихээр татах болсон нь ураны эрэлт хэрэгцээ огцом өсч, түүний зах зээлийн үнэ сүүлийн 10 гаруй жилийн дотор 15 дахин нэмэгдсэнээр тайлбарлагддаг.

Дэлхийн уран олборлолтын 94 хувийг ердөө 10-аад улс орон хариуцдагаас харвал цацраг идэвхт ашигт малтмал ердийн бус гэдэг нь ойлгогдох биз.

Монгол Улс уран олборлогч цөөн улсын эгнээнд нэгдэхээр бодлого, хөтөлбөрөө боловсруулж байгаатай холбогдуулан зарим мэдээллийг сонирхуулъя.


Дэлхий даяар 2003 онд 35492 тонн, 2005 онд 41250 тонн уран олборложээ. Энэ үзүүлэлт үргэлж өсөх хандлагатай байгаа юм. Манай гариг дээр цөмийн 440 реактор байдаг бөгөөд эдгээрт жилд 67 мянган тонн уран шаардлагатай аж. Уран үйлдвэрлэл эрэлтийнхээ ердөө 60 хувийг хангаж байгааг эндээо харж болно. Үлдсэн 40 хувийг цөмийн хуучин зэвсгээс авч ашигладаг мэдээлэл бий.

Хэн юу хэлэв?

Монгол улсын төрөөс цацраг идвэхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр гишүүдийн тавьсан асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Долгорын өгсөн хариултыг энд тоймлов.
З.Энхболд: Бид ураны салбарт баримтлах бодлогоо одоо л ярилцаж байна. Ийм үед ОХУ-тай хамтарсан компани байгуулах хэрэг байна уу?

ЗГХЭГ-ын дарга Б.Долгор:
-ОХУ-тай уран олборлох хамтарсан компани байгуулах асуудлыг хойшлуулсан.
-Цөмийн түлшийг өндөр хөгжилтэй хэдхэн улс боловсруулдаг Иран, Пакистан, Энэтхэг тэдэнтэй санал нийлэхгүй өөрсдийнхөө замаар хэгжиж чадаж байгаа. Монгол Улс ураныхаа нөөцөөр дэлхийн жагсаалтын эхэнд орох боломжтой. Ийм боломж бух улсад байхгүй. Цөмийн асуудлаарх дэлхийн бодлогод Монгол Улсын байр суурь, ирээдүйн хандлага ямар байна?
-Манай уйс: эхний: ээлжинд ураныг, uiap нунтаг хэлбэрээр, цаашид: цөмийн түлш, эцсийн бүтээгдэхүүн болгох бодлого баримтална, Дэлхийн бодлого Өөрчлөгдөж байгаатай нийцүүлсэн бодлого, хөтөлбөрийг Монгол Улсын v Засгийн газар боловсруулсан. ;
-О.Чулуунбат: Ураны шар нунтгийг стратегийн түүхий эд гэсэн тусгай ангиллаар авч үзвэл хунд суртал, авлигыг үүсгэх биШ үү? Ураны хүдэр бол цөмийн түлш биш шүү дээ. Үүнийг энгийн ашигт малтмал нь ангилалд оруулж цөмийн түлш биш шүү дээ. Үүнийг энгийн ашигт малтмалын ангилалд оруулж болдоггүй юмуу?
-Ураны түүхий эдийг бусад ашиг г малтмалтай адилтгах ёсгүй, стратегийн агуулгатай учраас.
-Сү.Батболд: Францын "Арева", Японы "Морубени"-тай ураны салбарт хамтран ажиллах талаар юу ярьсан бэ? Бид Японтой заавал Оросоор дамжиж хэлэлцээ хийх ёстой юм уу?
-Японы талтай оросуудаар дамжиж ярилцана гэсэн ойлголт байхгүй. Бид Франц, Японтой хэлэлцээ хийж эхэлсэн.
Э.Бат-Үүл: Монголын цөмийн эрчим хүчний асуудалд Хятадын Засгийн газар ямар байр суурь илэрхийлж байгаа вэ? HYБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван улс, цөмийн зэвсэгтэй бусад орон юу гэж үзэж байгаа бол?
-Монгол Улс цөмийн энергийг ашиглахад. БНХАУ оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар гадаадын улс орнуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй байлгах, хөрөнгө оруулалтад Хятадын оролцоо давуу байгаад дүгнэлт хийж хойд хөрш болоод бусад улсын оролцоог дэмжих бодлого барьж байгаа. Атомын цахилгаан станц барих нь энхийн зорилготой учраас дэлхийн'болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бодлогод нийцнэ гэж үздэг.
-Д.Энхбат: Атомын эрчим хүч бол эрсдэл. Уран эдийн засгийн хувьд ашигтай ч бидэнд эрсдэлийг даах санхүү техник, боловсон хүчин бий юу? Тэрбум долларын ашиг зуу дахин эрсдэл шүү дээ.
-Атомын цахилгаан станцад осол гарах эрсдлийг хаасан технологи ашиглана:гэхчлэн хөтөлбөрт эрсдэлийн эсрэг тусгасан заалтууд бий, 100 мянган рөакторт жилд нэг удаа осол гарах эрсдэл байж болзошгүй юм билээ.
Х.Бадамсүрэн: Энэ бодлогын дагуу Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаатай холбогдуулан ураны ордуудын лицөнзүүдийг түдгэлзүүлэх болж байна. Лицензүүдийг түдгэлзүүлэх шаардлага байхгүй юм биш үү?
-Одоо авсан ураны лицензүүдийг түдгэлзүүлэх шаардлагатай. Уран бол ердийн ашигт малтмал биш. Бид хууль эрх зүйн орчноо бүрдүүлж байж лицензийн асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй болж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.