Хуулийн төсөл бөөнддөг гишүүн
2012.03.28

Хуулийн төсөл бөөнддөг гишүүн

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл сүүлийн үед хэд хэдэн хуулийн төсөл санаачлан, заримыг нь өргөн барьж, ёстой л хуулийн төсөл бөөндөх шиг болов. Тэрбээр саяхан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Мөн Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Ийнхүү П.Алтангэрэл гишүүн хуулийн төсөл бөөндсөөр улстөржих ч завгүй нэг долоо хоногийг өнгөрүүлсөн нь дээрх нэг нэр хоёр хочийг авахад хүрчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.