П.Алтангэрэл гишүүн ажлаа хийдэггүй түшмэдтэй нударгаар ярина
2012.04.18

П.Алтангэрэл гишүүн ажлаа хийдэггүй түшмэдтэй нударгаар ярина

П.Алтангэрэл гишүүн саяхны нэг өдөр Төрийн ордны хонгилд тун бухимдсан байдалтай утсаар ярьж яваа харагдав. Эрхэм гишүүн дуугаа нэлээд өндөрсгөөд, «Боловсруулах үйлдвэрийн асуудалд ямар нэгэн хувийн байр сууринаас хандаад байвал хатуу ярина шүү. Чамд олон удаа хэллээ. УИХ-ын шийдвэрийг биелүүлэх нь та нарын үүрэг» хэмээн хашгичих сонсдов.

Бодвол Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх талаар эсвэл газрын тосны боловсруулах үйлдвэр барих асуудлаар холбогдох албан тушаалтантай ярьж байгаа бололтой. П.Алтангэрэл гишүүн цааш нь «Хэл амаараа яриад шийдэхгүй бол манай Дорнодынхон асуудлыг зодолдоод шийдчихдэг юм. Сануулчихъя» гээд утсаа салгав. Нээрээ л хэл амаараа яриад ойлгодоггүй, хөдөлж өгдөггүй төрийн байгууллагын хүнд суртал УИХ-ын гишүүнийг бухимдуулж, зодоон хийхэд хүргэв бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.