Мөнгөний хатуу бодлогын үр дүн
2012.06.12

Мөнгөний хатуу бодлогын үр дүн

Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор сүүлийн таван жилд төв банкнаас мөнгөний хатуу бодлого явуулж ирсэн.

Гэсэн хэдий ч инфляциа дарж авч чадсангүй, чадсангүйгээр барахгүй эдийн засгийг мөнгөгүйжүүлж бизнесс эрхлэх орчинд сөрөг нөлөө үзүүлжээ.

5Уул уурхайн гол нэрийн барааны үнэ өссөнөөс болж Монголын эдийн засагт өсөлт явагдаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ эдийн засаг өссөний хирээр ажлын байр бий болоогүй, ард түмний орлого нэмэгдсэнгүй цөөнх өндөр орлоготой болж амьдралын түвшин нь дээшилжээ.  Гол гол экпортын барааны үнэ өссөн нь төгрөгний ханш чангарахад нөлөөлсөн бөгөөд энэ хирээр импорт урамшиж импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжүүлэхэд сөрөг нөлөөтэй болжээ.

Төв банкны үнэт цаасны өндөр хүүгээр арилжааны банкуудын зээл олгох чөлөөтэй эх үүсвэрийг татсанаас болж Монголын эдийн засагт мөнгөний дутагдал бий болжээ.  Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг хүний биеэр авч үзвэл цусны гүйдэл нь юм.  Иймд монголын эдийн засаг ,,цус багадах өвчин,, -д хүчтэй нэрвэгдсэн гэсэн онош тавихаар байна.

Гадаадаас хямдхан эх үүсвэр татах боломж байгааг Засгийн газар тэр болгон ашиглаж чадахгүй байна, мэдэхгүй байна,  ийм ч боломжийг алдаж байна.

Төв банкны үнэт цаасны хүү өссөнөөс болж арилжааны банкуудаас олгож байгаа зээлийн хүү өсөж тэр хэмжээгээр бизнесс эрхлэгчидийн зардал өсөж бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна.  Арилжааны банкны зээлийн өндөр хүү угтаа ифляцийг хөөрөгдөж байна.  Ийм өндөр зээлийн хүүтэй орчинд ямар ч үйлдвэрлэл хөгжих боломжгүй бөгөөд олон тулгууртай эдийн засгийг бий болгох нөхцөл бүрэлдэх боломжгүй болсон.

Эргэлтийн хөрөнгө шаардлагатай жижиг дунд бизнесс эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээл авч өндөр зардлаа хумихын тулд ажлын байраа цомхотгож ажилгүйдэл нэмэгдсэн байна.

Иймээс төв банк хүүгээ өсгөснөөс эдийн засагт өргөн утгаараа сөрөг нөлөө үзүүлсэнийг амьдрал гэрчилж байна. Энэ мөнгөний бодлогоос салахгүй бол монголчууд ажилтай орлоготой.Монгол улс үйлвэрлэлтэй , хөгжилтэй болж чадахгүй

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.