Гансүх.Л 2010.08.18

БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран ажиллана

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн Албаны захирал доктор Пак Ён Вүү тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдах ажилтнуудтай уулзлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд бүс нутгийн байгаль орчны хуулийн зөвлөх Ван Хуа Ян, уур амьсгалын асуудлын зөвлөх Мозахарул Алам нар иржээ. Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс 2011 онд болон цаашид манай улстай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилго тавьж байгаагаа тэд онцоллоо.Манай улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй 2002 оноос хамтран ажиллаж иржээ. Анх Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайланг бэлтгэхэд тусалсан.

Дараа нь Улаанбаатар хотын байгаль орчны төлөв байдлын тайлан бэлтгэхэд мөн туслалцаа үзүүлжээ.

Харин 2003 онд суурь гэрээ байгуулж, байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх, байгаль орчны үнэлгээ, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилт. шинэ технологи, үйлдвэрлэл, эдийн засаг, дэд бүс нутгийн хамтын ажиллагаа, бүсийн албанд ажилтан солилцож байв.

Мөн Засгийн газрын хүсэлтээр агаарын бохирдлын бууралтыг үнэлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи НҮБ-ын суурь конвенцийн Копенгаген хотод болсон талуудын бага хуралд зориулан үндэсний тайлан бэлтгэхэд болон Зүүн хойд Азийн улс орнуудын Усны эмзэг байдлын үнэлгээний тайланд Мон-голын талаарх асуудлыг тусгахад туслалцаа үзүүлж тайланг хэвлүүлжээ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үндэсний стратеги боловсруулж 1998. 2008 онд газар ашиглалтын мониторинг. үнэлгээ хийхэд болон байгаль орчны гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах. үнэлгээ хийх чиглэлээр ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо био аюулгүй байдлын асуудлаар төсөл боловсруулж байгаа гээд олон чиглэлд хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай. Нэгдүгээр хэлбэл. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс манай улсын гаан үндсэн асуудал тухайлбал. уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг болин хямралт байдал, эко системийн менежмент, байгаль орчны засаглал, аюултай бодис, байгалийн нөөцийн үр ашигтай байдалд анхаарал хандуулж байгаа юм. Эдгээрээс гадна бусад салбар гэсэн ангилалд байгаль орчны урлаг, биологийн олон янз байдал, био аюул-гүй байд;и, бизнес, үйлдвэрлэл, хүүхэд Тунза хөтөлбөр. боловсрол сургалт, эрчим хүч. цэвэр ус, хүйсийн тэгш байдал, озон, тэнгисийн асуудал. эрдэмтэд, өмнөдийн харилцаа, спорт ба байгаль орчин, хотжилтын асуудлыг анхаарч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.