2009.08.21

Намгархаг газрыг хамгаална

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй "Намгархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төсөл"-ийн хүрээнд байгуулсан Өгий нуурын Мэдээлэл, сургалтын төвийг нээжээ.

Уг төвийн нээлтийн ажиллагаанд БОАЖ-ын сайд Л.Гансүх, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, албаны бусад хүн оролцжээ.

Өнгөрсөн 2005 оны гуравдугаар сарын нэгний өдөр хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд уг загвар төслийг хэрэгжүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан байна. Үүний хүрээнд намгархаг газрын экосистем болон хүний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх ажлыг хэрэгжүүлэх үндсэн системд хамрагджээ.

Рамсарын гэрээнд 1998 онд бүртгэгдсэн Архангай аймгийн Өгий нуурын ус, намгархаг газрыг хамгаалах төслийг Япон улсын техникийн хамтын ажиллагааны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж нуурын ус намгархаг газрыг цогцоор хамгаалах, орон нутгийн байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүний үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Мэдээлэл, сургалтын төвийг байгуулсан байна. Угтөв нь монгол орны олон нуур, усыг хамгаалахад үр нөлөө үзүүлэх аж. Төвийг ирэх онд манай орон хүлээн авч бие даан ажиллуулах бөгөөд энэ онд ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажилд оруулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.