Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын Өндөр түвшний хуралдаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ
2011.12.09

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын Өндөр түвшний хуралдаан дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ

  Дурбаны бага хурал хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн механизм бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлаар тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэж буйгаа сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ илэрхийлэв.

Эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй ажиглагдаж, үр дагавар нь илт мэдрэгдэж эхлээд байгаа Монгол орны хувьд нэн чухал ач холбогдолтой болохыг ч онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар гарах аливаа бичиг баримтад уур амьсгалын өөрчлөлтөд илүү эмзэг, өртөмтгий, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын онцлог нөхцөл байдлыг тусгах шаардлагатай байгааг Монгол Улсын БОАЖ-ын сайд тэмдэглэлээ.