Гансүх.Л 2010.03.31

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр боллоо

Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талууд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллав. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох 6 сарын хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Оюутолгой ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл хүлээн авч, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр өмнө нь бүртгэгдсэн Эдийн засгийн үр ашигтай 25.3 сая тонн зэс бүхий 2.67 тэрбум тонн хүдрийн нөөц дээр тодорхой нөхцөлд ашигтай 19.6 сая тонн зэсийн нөөцөөс 5.7 сая тонн, 810 тонн алтны нөөцөөс 130 тонн, 5905 тонн мөнгөний нөөцөөс 1457 тонн бүхий 706 сая тонн хүдрийн нөөцийг тус тус “эдийн засгийн үр ашигтай” нөөцөд шилжүүлэн нэмлээ. Ийнхүү эдийн засгийн үр ашигтай нөөцийн хэмжээг 31.1 сая тонн зэс, 1328 тонн алт,  7601 тонн  мөнгө бүхий 3.38 тэрбум тонн хүдрээр тооцон нэмэгдүүлэв.     

“Оюутолгой” ХХК нь тодорхой нөхцөлд ашигтай үлдэж буй 14 сая орчим тонн зэсийн асуудлыг техник, технологийн шинэчлэл, металлийн зах зээлийн үнэ, байгууллагын үйл ажиллагааны зардал багассан тохиолдол бүрт эдийн засгийн үр ашигт тооцоо, тодотгол хийж байхаар болов. Мөн 5 жил тутамд  ТЭЗҮ-дээ тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХХК-д үүрэг болголоо.

Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Хөрөнгө оруулагч талтай хамтран шалгаж, харилцан тохиролцоонд хүрэв. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг гарснаас хамааралгүй зардлууд болон Оюутолгой төслийн хайгуулын ажлын зардал 508,7 тэрбум төгрөгийг тооцон хаслаа. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талын хоорондын хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоов.

“Рио Тинто” группийн Айвенхоу Майнз Лимитед” компани дахь эзэмшилийн хувь 9,8 хувиас 22,4 хувь болон нэмэгдэв.  

Ийнхүү Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр  биелүүлсэн тул Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нарын хоорондын  Хөрөнгө оруулалтын гэрээ Хүчин төгөлдөр боллоо.

Оюутолгой гэрээ хүчин төгөлдөр болсноор төслийн бүтээн байгуулалтын болон бараа, бvтээгдэхvvн нийлvvлэх,  vйлчилгээ vзvvлэх зэрэг дагасан бизнесийн ажиллагаанд дотоодын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах боломжууд нээгдэв.

Оюутолгойн тєслийн бэлтгэл ажил болох их бүтээн байгуулалт, барилгын ажлын хугацаанд 4000-5000 хvн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар нийт 10000 ажлын байр шинээр бий болно. Тєслийн ашиглалтын үе шатанд 2500-3500 хvн ажиллах бєгєєд эдгээрийн 90 хувь нь монголчууд байна.

Монгол Улсын уул уурхайн хамгийн том төсөл болох стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар эдийн засаг, санхүү, мөнгөний эргэлт сайжирах, дэд бүтцийн томоохон байгууламжууд баригдах, шинэ хот тосгон баригдах, хүн амын төвлөрөл багасах, ажлын байр нэмэгдэх зэргээр айл өрх, улс орны амьдралд ахиц дэвшил гарч Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж “Зууны бүтээн байгуулалт” болох бололцоо бүрдлээ.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтийг тодорхойлох, монголын ард түмэн хойч үед үр ашигаа өгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татан стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхлэл болж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.