2011-2013 онд хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа
2011.09.02

2011-2013 онд хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа

БОАЖ-ын сайд Л.Гансүх, Монгол дахь НҮБХХ-ийн шадар суурин төлөөлөгч Томас Эриксон нар өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Австралийн хөгжлийн албан ёсны тусламж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2011-2013 онд хэрэгжүүлэх “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх-2” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд ирэх гурван жилд байгаль хамгаалах бодлогын цоорхойг нөхөх, байгаль орчны эсрэг үйлдэлд мониторинг хяналт хийх институцийн механизмыг хүчирхэгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон ажлууд хийх юм.

Өнөөдөр Монгол оронд мал аж ахуй, уул уурхай зэрэг байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн салбарууд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Байгалийн нөөцийн ашиглалт нэмэгдэхийн хэрээр байгаль орчны төлөв байдал доройтож, нөөц хомсдон экологийн сөрөг үр дагаврууд үүсч байгаа энэ үед байгаль орчны засаглалыг хүчирхэгжүүлэх нь зүй ёсны шаардлага болж байна.

Тиймээс байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд салбарын асуудал хариуцсан байгууллагуудын тогтолцоог улам боловсронгуй болгож, өөрчлөн зохион байгуулахаас гадна байгаль хамгаалах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нэгдсэн механизм бүрдүүлэх шаардлагатай болжээ. Үүний тулд хувийн хэвшлийн удирдлага, зах зээлийн нөлөө, хувь хүний зан үйл, нийгмийн харилцаа, олон нийтийн оролцоог хангах харилцан уялдсан, нэгдмэл тогтолцоо бүрдүүлснээр байгаль орчинд тавих хяналтын тогтолцоо хүчирхэгжинэ гэдгийг БОАЖ-ын сайд Л.Гансүх гарын үсэг зурах ёслолын үеэр онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.