Улаан.Ч 2012.10.24 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Засгийн газар бонд гаргахыг 80 гаруй хувь нь дэмжлээ

УИХ-ын чуулганаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжигдэн, хоёрдугаар хэлэлцүүлэгт  шилжүүлсэн.

Энэхүү төсөлд тусгаснаар, эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалах юм байна.  

Ингэхдээ бондын хөрөнгийн зориулалтыг төсвийн алдагдал нөхөх бус дунд урт хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглүүлэхээр тусгасан аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.