2012.10.23

Монгол бахархлын өдрийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байсан бөгөөд гишүүд уг асуудлыг дэмжсэн юм.

Энэ хуулийн төслийн агуулга нь зарчмын шинжтэй дараах зүйлээр илэрч байгаа аж. Тухайлбал, ...нийтээр тэмдэглэх баярын өдөрт Монгол бахархлын өдрийг 11 дүгээр сарын 14-ний өдөр байхаар нэмж, энэ өдөр бүх нийтээр амардаг байх, Улс тунхагласан баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр байсныг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох тухай юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.