Солонгос улстай виз олгох нөхцлийг хөнгөвчлөх төслийг дэмжлээ
2012.09.17

Солонгос улстай виз олгох нөхцлийг хөнгөвчлөх төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даваа гарагийн /2012.09.17/ хуралдаанаар "Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Хоёр орны хооронд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн тухай асуудлыг тус байнгын хороо өмнө нь хэлэлцсэн бөгөөд хэлэлцээр байгуулах явцад процедурын алдаа гарсан гэж үзээд асуудлыг түр буцаасан билээ.

Гадаад харилцааны яамнаас баримт бичгийг шинэчлэн УИХ-аар зөвшилцөхөөр дахин оруулж ирж буй бөгөөд уг асуудлыг чуулганы хуралдаанаар оруулах талаар  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь санал нэгдэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.