Д.Ганхуяг: Засгийн газрын зарим гишүүдийн ажлын цагийн ихэнх нь шоунд явж байна. Аймгийн ой,сургуулийн ой, бүр хүүхдийн үсний найранд очих шахах юм
2011.09.19

Д.Ганхуяг: Засгийн газрын зарим гишүүдийн ажлын цагийн ихэнх нь шоунд явж байна. Аймгийн ой,сургуулийн ой, бүр хүүхдийн үсний найранд очих шахах юм

-Та УИХ-д хоёр дараалан сонгогдсон, байнгын хорооны дарга хийж явсан туршлагатай гишүүн. Та энэ УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн үнэлдэг вэ?

-Хамгийн сайн дүгнэлтийг сонгогчид л өгнө. Хэрэв УИХ, Засгийн газар өөртөө хийсэн дүгнэлт иргэд.сонгогчдын дүгнэлттэй ойрхон байвал сайн. Гэтэл хөндлөнгийн байгууллагын судалгаагаар хамтарсан Засгийн газрын ажлыг сайн гэж хэлэхгүй байна. Хамгийн бодит гол үзүүлэлт бол олон түмний амьжиргааны түвшин, ард түмний амьдрал хэр дээшилж байна вэ, хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж болох алин хөлс тэтгэвэр хир нэмэгдсэн, цалин хөлс нь амьжиргаанд нь хүрэлцэж байна уу зэрэг.

Гэтэл өрхийн зарлага нь орлогоосоо 20-30 хувиар давчихсан явж байна.

Энэ талаас нь авч үзвэл өнөөдөр сайн үр дүн гараагүй байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, намын мөрийн хөтөлбөр дээр үндэслэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэд сонгогчдынхоо эрхийг хамгаалах, үйлчлэх зэрэг эд гурван үндсэн үүрэгт ажилтай. Энэ чуулганы хугацаанд ямар нэг байдлаар 70 гаруй ажлын хэсэгт орж ажиллаж, 30 дөхүү хуулийн төсөл санаачилсан. АН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон. Мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай явж байгаа гэж дүгнэж байна. Иргэддээ ажлаа тайлагнаагүй байна. Удахгүй тайлагнана. БЗД, Налайх 280 мянган хүн амтай, 100 дөхүү мянган өрхтэй. Нийт өрхөд нэг удаа материал  хүргүүлэхэд 100-аас доошгүй сая төгрөг болдог. Тийм учраас эдийн засгийн ачаалал нэлээн ихтэй. Мөрийн хөтөлбөрийн хувьд хамгийн гол нь улсын төсвөөс дэд бүтэц, нийгмийн салбарын асуудлыг хөрөнгө оруулалтаар асуудал шийдэх, өмнө нь УИХ-ын гишүүн байсан учраас тэр туршлага дээрээ үндэслээд аймаг, тэр тусмаа нийслэлийн том дүүргүүд дотроос хамгийн их хөрөнгө оруулалт  хийгдсэн дүүрэг болсон гэж хэлэх байна. Хувийн зүгээс намайг дэмждэг гадаад.дотоодын иргэд, байгууллагын тусламж, хувиасаа гаргасан хөрөнгө нийлээд 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

-Та хамтарсан Засгийн газрыг хатуу шүүмжилдэг, эсэргүү гишүүн болчхоод байгаа. Нэг хэсэг Ардчилсан хүчний холбоог байгуулалцаж их ажилласан...

-Эсэргүүн болоод байх нь ч хаашаа юм. Хуулиар олгогдсон үүрэгт ажлаа хэрэгжүүлж ирсэн. Ер нь ардчиллын хамгийн чухал амин судас нь чөлөөт шударга сонгуулиар төрийн эрх барих ад байгууллага парламентыг сонгох. Парламент бол ард түмний төрийн эрх барих төлөөллийг хэрэгжүүлдэг, аливаа шийдэл нь ил тод олон түмний нүдэн дээр санал хураалтаар гардгаараа онцлогтой. Тиймээс ч УИХ-аас төрүүлсэн хүүхэд засгийн  газарт хуульд тогтоолоор гүйцэтгэх ажлыг хариуцуулж маш их шахаж шаардан, чадахгүй бол хариуцлага тооцдог. Тусмаа УИХ-д иргэдийн байр сууринаас баялаг хувиарлагч эрх баригч буюу олонхид хяналт тавих үүрэгтэй  цөөнх байхгүй үед УИХ-ын гишүүн бүрийн ЗГ-т тавих хяналт,шахалт маш чухал. Энд ардчилсан нийгмийн суурь  зарчим оршдог.
-Хамтраад сайн үр дүн гарах уу, хамтрахгүйгээр олон түмний  сонголт үндсэн хуулийн зарчмыг баримтлан олонх цөөнхөөрөө  явсан нь илүү үр дүнтэй байх байсан уу гэдэг  нь цаг хугацааны эрхээр одоо яг харагдаж байна.

Би хамтраагүй байсан ч сайн үр дүн гарах байсан гэж үзэж байна.

Тухайлбал Оюутолгойн гэрээг улстөрчид янз бүрээр тайлбарладаг. Зарим нь найман жил, гурван парламент дамжсан ч гэнэ үү ярьдаг. Бодит байдал дээр гэрээний анхны төсөл нь 2007 оны 7 дугаар сарын 10-нд орж ирсэн. Тэгээд 10 сард чуулган эхлээд хэлэлцэж эхлээд 2008 оны сонгууль дөхсөн тул сонгуулийн өмнө больё л гэсэн юм. Түүнээс биш 1996-2000 оны парламент шиг бие биеийгээ дэгээдэж унагаах, удаан хугацаагаар хуралд суухгүйгээр төрийн ажлыг гацаах зэрэг үйл ажиллагаа явуулбал өнөө үед 2004 оноос хойш бол бол тийм улс төрийн хүчин ард түмнээс хэзээ ч дэмжлэг авахгүй болсон. Оюутолгойн гэрээнд одоо болтол сэтгэл дундуур явдаг. Хөдөлгөх нь зүйтэй байсан.Гэхдээ тусгаар тогтносон ардчилсан орон 21-р зуунд өөрийн гэсэн тооцоотой, байр суурьтай байж, нөгөө талаас УИХ-аас тооцоон дээр нь үндэслэн гаргасан 57 дугаар тогтоолын хоёрхон заалтыг мөрдчих л ёстой байсан. Засгийн газар гэрээ хийхдээ энэ тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс болоод илэрцийн хайгуул хийгдчихсэн байсан ордод хайгуул хийж нөөцийг тогтоож манай ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа Айвенхоу майнз компани хувьцаагаа Рио Тинтод зараад, дөрөв таван тэрбум долларын ашигтай болж, Монголчууд хүү болон хөрөнгө оруулалт нь нэмэгдээд бараг хоёр тэрбум долларын өртэй л энэ төсөл эхэлж байх шиг байна. Австралид аборагинчууд гээд нутгийн индианууд байдаг даа. Саяхан тэдний амьдардаг бүс нутагт 70 мянган хавтгай дөрвөлжин км газарт, том төмрийн орд нээгдэж, тэр олборлож чаддаг Рио Тинто өөрөө очихоороо шууд хоёр тэрбум доллар өгөхөөр болсон гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл манайх 250 сая доллар л зээлж авсан.

1 тн Зэсийн үнэ тухайн үед 6000 орчим долларын орчимд уруудаж өгсөж байсан.

Рио Тинтогийн 4310 доллараар тооцоогоор 1 тн зэсийн үнэ 4310 доллар байхад Анхны хөрөнгө оруулалтын 5 тэрбум долларыг нөхөх хугацаа нь 4,7 жил 7000 орчмоор тооцох юм бол 2,5 жил, 9000-аар тооцох юм бол хоёр жил хүрэхтэй үгүйтэй болно. Ийм ашигтай төсөл Монголд бараг байхгүй.Тэгээд энэ анхны хөрөнгө оруулалтын 5 тэрбум.долларын манайд бүртгэлтэй Оюутолгойд ХХК-д оруулах даа 10 гаруй хувийн хүүтэй өгч байгаа юм. Манай баялгийг ашиглах А лицензээр хөрөнгө босгочхоод шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын биш зээлийн гэрээ байгаа биз дээ. Энэ төслөөс Монголд орох нийт ашгийг 53 хувь гэж гэрээ байгуулж байхад баахан шоудсан. Энэ яагаад ч хүрэхгүй. 43 хувьтай л байгаа. Ер нь Оюутолгойн гэрээтэй холбоотой, Монгол улсын хуульд оруулсан бүх өөрчлөлт нь зөвхөн нөгөө талын хүсэлтийн дагуу мэдэгдсэн.Тэр гэрээ байгуулж байх үед 68 хувийн татварыг 2011.01.01-ээс тэглэе, өнөөдөр зэсийн үнэ уналттай байна, гэхдээ цаашид өсөх нь ойлгомжтой,иймд зэсийн үнэ өссөн үед энэ татварыг тодорхой түвшинд орлох нөөцийн төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн төслийг шалавхан УИХ-д оруулж ирээрэй гэж УИХ-ын удирдлага чиглэл өгсөн.

Уг нь гэрээг 2009 оны 8 сард үзэглэгдэж 2010 оны 4 сарын 6-наас хүчинтэй хэрэгжиж эхэлсэн.

Гэтэл ийм хуулийн төслийг өмнөх хугацаанд оруулж ирээгүй, тэр байтугай гэрээг хийхдээ Монголын ямар ч хуульд өөрчлөлт орсон хүлээж авахааргүй хийсэн байсан. Нам нь хамаа алга, ер нь хүн болгонд энэ улс орны эрх ашиг, ард түмний эрх ашиг чухал баймаар юм. Энэ хоёр толгойн төслийг зөв эхлүүлж чадвал тэр нь цаашид жишиг болж Монгол улсын цаашдын хувь заяа улам гэрэл гэгээтэй байх болно. Тэгж л боддог. Тавантолгойн тухайд өнгөрсөн жилийн 8 сарын 9-нд 39 дүгээр тогтоол УИХ-аас гаргасан. Тэр үед ҮАБЗ-ийн зөвлөмж гарчихсан байсан. Түүнд дээр суурилж энэ тогтоолыг гаргасан. Тавантолгойн нэг хэсэг Ухаа худгийн орд бий. Яг түүн шиг энэ ордыг үнэд оруул гэсэн. 10 хувийг нь ард түмэндээ, 10 хувийг нь нэрлэсэн үнээр үндэсний аж ахуйн нэгжид үнэтэй нэгжид тус тус өгчих, 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад мөнгөө босгоод ир гэсэн. Харин үлдсэн 50-иас доошгүй хувь нь төрдөө байж байг гэж шийдсэн. Ухаа худагт Тавантолгойн коксжих нүүрсний 20 дөхүү хувь гээд бодоход Ухаа худгийн 20 хувь л 650 сая доллар болсон. Тэгвэл Ухаа худгаас 5 дахин том Тавантолгой  20 хувь нь гэхэд 3-4 тэрбум доллар болно биз дээ. Энэ хөрөнгөөр төмөр замаа тавьж.боловсруулах үйлдвэр барих, бусад дэд бүтцээ шийдье гэсэн. Гэтэл ордоо хоёр хуваана, баруун цанхад нь гадныхан, зүүн цанхад нь дотоодынхон гэж яриад. эдийн засгийн тооцоо байхгүй баахан тоо амлаад 500 сая доллар авах болсон гэж зарлах юм. Баялаг  чинь биет хөрөнгө, хувьцаа чинь биет бус хөрөнгө. Хувьцаа бол ер нь ноогдол ашиг авах эрх, заавал төлөх ёстой зээл ч биш.Тэгээд УИХ-ын тогтоолыг баримтлан энэ биет хөрөнгийг соёлтой байдлаар үнэт цаасжуулж ил тодоор үнэ хаялцуулахгүй.баялгаар нь долингорын аргаар үнэ тохирох гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй, маш бусармаг явдал.Тэгээд баялгаа хувааж хувь амалчихаад Тавантолгойг хуваах гээгүй гээд мэлзээд байх юм. Энэ ер нь юу болоод байна.

Би л лав ямар ч шаардлагагүй байхад Таван толгойг хуваахыг дэмжихгүй.

Уг нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд битгий хуваа, хуваах л юм бол наад компанийн үнэлгээ буурна, хувьцааны үнэ цэнэ буурна, цалин багатай 2,8 сая иргэддээ өгөх хувьцааны ноогдол ашиг буурна, нөгөө талаас хуваах тусам зардал нэмэгдэнэ, энэ бол байгалийн хууль. Тэгээд 1 жил болоход бүхэл бүтэн ЗГ энэ тогтоолоо ойлгоогүй баймааргүй юм. Харин ашгүй Ерөнхийлөгчийн тамгын газрын ганц нэг шинжээч эх орончоор хандаж, ҮАБЗ-өөс ЗГ шийдвэрийг буцаалаа. Энэ хөршүүдэд хувь амласан нь тэгээд тэр нь хэрэгжихгүй бол Монголын олон тулгуурт гадаад бодлогыг нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлнө. Заавал тансаглаж хөршүүддээ Тавантолгойгоос хувь зүгээр шахуу өгч байхаар Хөршүүддээ жил бүр худалдах хэмжээгээ тохирчхоод, худалдах үедээ зах зээлийн үнээ тохироод явахад л хангалттай, шударга л байхгүй юу.Ийм худалдааны арга маш олон хувилбартай байдаг.

-Архангай аймагтай хэр холбоотой байдаг вэ?

-Ер нь Монголчууд бүгд л аймагт хуваагддаг, харьяалагддаг. Баянзүрх дүүрэгт миний байгуулсан Бридж групп байдаг. Төрсөн ах, отгон дүү маань нутагтаа байгаа.Өндөр настай ээж минь өвөл хотод ирдэг. Би төрсөн газар Тэрхийн цагаан нуур, тэрхийн голын эх Тэрхдээ очих дуртай. Нөгөө талаас өөрт байгаа бүх боломжоороо БЗД-ийнхний төлөө ажилладаг. Манай тойргийн иргэн хандвал халаасанд байгаа хэдэн төгрөгөө аваад л өгчихдөг.

-Та бизнесмэн улс төр лүү орох гарааг эхлүүлсэн хүн байх шүү.

-Надаас өмнө бизнесмэнүүд УИХ-д байсан.Эрдэнэтийн захирал асан, "Нарантрейд"-ийн Болдхэт, одоо БХ-ын сайд Л.Болд, Батж.Батбаяр гээ л. 1996-2000 онд УИХ-д байсан. Миний байнга ярьдаг, хэрэгжүүлдэг гурван дараалал бий, бизнест ч байхдаа ч таарсан татварыг төлөх.бусдыг эрх ашгийг хөндөхгүй байх. Улс төрд бас олон түмний эрх ашиг, намын мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлалаа дагана, намын шийдвэрээ зөв байвал дагана, ийм ч хуультай байдаг.тэгээд хувийн асуудал гэсэн энэ дарааллаа барьж чадах юм бол эдийн засаг, бизнесийн салбараас орж ирж байгаа улсууд хууль тогтоох байгууллагад үнэхээр хэрэгтэй. Таван хүнтэй ажиллаж үзээгүй, эсвэл таван төгрөгийн татвар улсад төлж үзээгүй хүн нийгмийн амьдралын бүгдийг мэднэ гэдэг их хэцүү ш дээ. Ер нь 21 дүгээр зуунд гадаад харилцаа ч эдийн  засагжлаа, эдийн засаг улс төрийн харилцаа маш ихэд даяаршин хөгжиж байна. Сайн улстөрчид, дэлхийн хэмжээний лидерүүд нилээд ихэнх нь бизнесийн салбараас төрсөн байгаа, тэгээд ч нь байгаа хөрөнгө орлого нь ил тод байсан. Насаараа төрж ажиллаад тэрбумтан болчихдог манайхтай адилхан биш.

Сүүлийн хорин жил хувийн хэвшилд ажилласан Бизнесмэнүүд бид их л зүтгэсэн дээ урамгүй юм гэж ярих нь ч зөв.

Сүүлдээ Засгийн газар байгуулагдахаар хамтардаг, хэдхэн хүмүүс л сайд болдог, нүүрэн дээрээ өөр өөр намд, хайрцгийг нь онгойлгоод харвал аль нэг салбарын хязгаарлагдмал хариуцлагатай компанид хамт хувь эзэмшдэг болчихсон, нам болж тоглож байгаа хүмүүс байнаа. Энэ бол шударга биш, үндэсний эрх ашигт нийцэхгүй асуудал. Яваандаа учир нь олдох биз гэж бодож явдаг.

-Та таван хөрөнгө оруулагчтай компанид ажилладаг. Компаниасаа хамгийн түрүүнд улс төрд орсон. Таны араас Сэдванчиг гишүүн УИХ-д сонгогдож орж ирсэн. Та уруу татсан уу? Ер нь Бридж хэр яваа вэ?

-Манай Бриджийнхэн тэнэг шударга гэгчээр явж байгаа. Үйл ажиллагаа нь нормальный хэвийн орлого, ашиг нь нэмэгдээд байгаа юм байхгүй. Ажлаа тогтвортой явуулж байгаа. Хямралын үед бас хямарсан. Манай хамт олонд сайн тал бий. Сайн муугаа ил тод хэлнэ, бичиг цаасны ажилд маш сайн, тайлангаа сайн гаргана, тэр талаар улсдаа нэлээн дээгүүр орох байх. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг, хөгжинөө, энэ нь ч харагдаж байгаа. Бридж  группыг анх Японд их сургууль төгссөн гурван хүн байгуулсан. Дээр нь Баянхонгорын Ч. Дорждэрэм, сүүлд Ц. Сэдванчиг нэмэгдсэн. Бид тавуулаа Японд сурч төгссөн, залуу наснаасаа нэгнийгээ мэднэ. Нөгөө талаас ардчилал зах зээл гээд Японоос тусламж орж ирэх үед инженер хүн, япон хэлтэй хүн чухал байсан. Бид Японы Хөгжлийн албан ёсны тусламжийг Монголд нэвтрүүлэх, орчуулга хийгээд л, анх өдрийн 5 доллар байсан үнэтэй орчуулгыг хоёр жилийн хугацаанд 120 доллар болгож, орчуулгын компани, орчуулгын товчоогоор үйл ажиллагаагаа эхэлж байсан.Ц.Сэдванчиг гишүүн угаасаа улс төр сонирхож байсан. Товь"-ийн захирлаар хоёр удаа ажилласан. Төрийн өмчийн компанийн захирлууд эрх баригч нам солигдохоор, ажлаа өгдөг. Энэ бол муу л жишиг байгаа юм. Энэ төрийн өмчит компанийн захирлуудыг иргэний нийгмийн байгууллагын саналыг үндэслэж тодорхой шалгуураар сонгодог болох хэрэгтэй. Тэрнээс сайд, ерөнхий сайдын ойрын хүн тавигддаг байж болохгүй.

-"Говь"-ийн хувьцаагаа зарсан гэсэн үү? 11 хувь нь та нарт байсан бил үү?

-12-13 хувь байсан, 2007 он зарсан. Одоо ямар ч хамааралгүй болсон.

-Танайх 13 хувийн хувьцаагаа хэнд, хэдээр зарсан бэ?

-Тэрийг 2-3 сая орчим доллараар зарсан.

-"Таван Богд"-ын Баатарсайханд зарсан уу?

-Үгүй. Хөрөнгийн бирж дээр зарсан. Америкууд авлаа гэж яригдаж байсан.

-Таны жилийн ноогдол ашиг хэд хүрдэг вэ?

-Манайхан адил боловсролтой, хэлтэй устай хүмүүс, ингэж удаан хамт явж байгаа нь гол хүчин зүйл нь ёс бус шунал байхгүйтэй холбоотой байхаа. Тайлан тооцоо ил тод явдаг. 2008,2009 оны хямралын үед хүнд байсан. Ноогдол ашиг тодорхой түвшинд өгдөг. Хувь нийлүүлэгчдийн ноогдол ашиг, урамшуулал гэж жилдээ өгдөг. Ямар ч байсан 60-120 сая төгрөгийн хооронд удирдлагын урамшуулал, ноогдол ашиг авдаг. Ерээд оноос 2004 он хүртэл бизнес ашигтай хэд нугардаг байсан үед тодорхой хуримтлалууд үүсгэсэн, ноогдол ашгаа ч сайн тавьж байсан. Нөгөө талаас би эцэг эхээсээ олуулаа. Таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэдтэй, эцэг.эхээсээ арвуулаа. Ах эрэгтэй дүү нартайгаа .хамтарсан бизнес бий. Нутагт маань мал бий. Тэр хавьдаа олон малтайд тооцогдох байх шүү. 5000-6000 тооны мал бий байх шүү. Түүнээсээ бага сага орлого олно.Малын буян их. Манай аав мундаг сайн малчин байсан. Манай Улсын залуу аварга , Мянгат малчин гээд бүх л шагналыг авсан. Манай хамгийн бага дүү аав ээжийн маань голомт дээр малаа маллаад нутагтаа амьдарч байгаа.

-Таны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад банканд хамгийн их мөнгө бэлнээр хадгалуулдаг гишүүн юм билээ. Одоо юу болж байгаа вэ?

-Эхэндээ ч тийм байсан. Одоо бол хүмүүс тасарсан байхаа. 2004 онд 300-400 сая төгрөг байсан. Одоо 210 сая төгрөг болсон.

-Бриджстоун дугуйг оруулж ирэх гэж ТаванБогд компанитай нэлээн өрсөлдөөд байсан. Тэр юу болсон бол. ”Говь''-ийн хувьчлал дээр бас мөргөлдөөд, “Таван Богд" компанитай танайх их өрсөлдөх юм аа?

-Баатарсайхан сайн бизнесмэн. Одоо би ямар "Бридж" группын захирал биш. Өрсөлдөөн хаана ч байдаг асуудал.Тухайпбап дэлхийд алдартай ВRIDGESTONE-ийн 'Таван Богд" энгийн болон жийпний дугуйг нь, "Бридж" уул уурхай, автобусны дугуйг зарж байгаа.Баатарсайхан маань Японд сурч төгссөн, бизнесийн гол партнер, харилцагч нь япончууд байх Бридж групп ч бас тийм. Тавын таван хөрөнгө оруулагч нь Японд сургууль төгссөн. Энэ давхцал нь тэгж харагдуулдаг биз.

-Таньг  Японоос орж ирсэн зээл туспамжийг захиран зарцуулдаг, өөрөө ч сайн "унагадаг" гэх юм билээ...

- "Жайка",Япончууд ард түмнийхээ татварын мөнгөөр гаднын оронд тусламж өгөхдөө нэг хүн нэг компанид бусдаас илүү ашиг өгнө гэж үү. Ийм гүтгэлэгт ямар хүмүүс итгэх бол. Үнэнийг мэдье гэвэл Японы ЭСЯ, бусад албаны хүмүүсээс асуугаад үзэх хэрэгтэй. Улсын төр мэдэгдэнэ. Намайг улстөрд ороон гээд тэр хамт олон ажил хийхгүй байна гэж үү. Харин ч сайн ажиллах нь зөв байх шүү. Улс төрчдийн хувь эзэмшдэг эсхүл ажиллаж байсан компани улсын төсвийн, эсхүл гадны зээл тусламжийн бүтээн байгуулалтын ажил хийж болохгүй гэж үү.Тийм хуугь хаана ч байхгүй, байх боломж ч ховор.Улс төр ч гэсэн Монгол улсын  иргэн.

Би улс төрд орсноосоо хойш Монголд өрсөлдөх чадвартай бизнесийн орчин бүрдүүлэх тухайлбал төсөв санхүү, эдийн чиглэлд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож ирсэн.

Тодруулбал 2005-2007 онд би баахан маргалдаж байж, жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг ангийн нөхдүүдтэйгээ хамт санаачилж батлуулсан.Одоо жижиг дунд үйлдвэр гэж ярихгүй хүн бараг байхгүй болсон. Энэ их  чухал хууль. Тэр Азийн бар гэх Солонгос, Япон, Тайван Тайланд бүгд л энэ бодлогыг хэрэгжүүлж байж хөгжсөн гэж мөн ч их зүтгүүлсэн.Эдгээр оролцдог нийт аж ахуйн нэгжийн 80-90 хувь нь жижиг дунд үйлдвэр байдаг. ЖДҮ-ийг л улсын төсвөөс тодруулбал нийгмийн баялгийн дахин хувиарлалтаар татвар, хөнгөлөлттэй зээл, хүний нөөц, техник технологи, зах зээлийн болон бусад бодлогоор дэмжсэнээр баян хоосны ялгаа ихэсгэхгүй байж, дундаж орлоготой иргэд зонхилсон чинээлэг иргэний нийгмийг байгуулсан байдаг. Угаасаа бүгдээрээ долларын тэрбумтан болно гэж байхгүй л дээ. Энэ хууль аж ахуй эрхлэгч хүмүүст хэрэг болж байгаад сэтгэл сайхан байдаг. 2009-2010 онд бас нэг алдартай хуулин дээр бүх боломжоороо зүтгэсэн.Тэр нь өрсөлдөөний тухай хууль. Даанч хэрэгжилт муутай ЗГ хэрэгжүүлэх сонирхол муу байна. Ийм ЗГ байж болохгүй л дээ. Арга ч үгүй байх гол нэрийн бараа.үйлчилгээний бизнес эрхлэгчдийн гол эзэд нь улс төртэй холбогдсон байгаа. Одоо асуулга тавьсан байгаа. Тэнд ажил эхэлнээ.

-Та тав Бридж компаниа тавуулаа эв найртай ажиллуулаад явж байна. Үр хүүхдийн үед яах бол гэж бодогддог уу?

-Энэ асуудал бол хүн болгон дээр адилхан. Ер нь хүүхдэд их хөрөнгө үлдээх гэхээсээ илүү зөв хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, өөрийнх нь төрөлхийн зан чанар, авьяас, сонирхлынх нь дагуу боловсрол, мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх нь чухал гэж боддог. Ер нь аавынхаа хийж байсан ажлыг үргзлжлүүлэх үү.үгүй юу гэдэг 50, 50 хувьтай байдаг гэсэн. Манай хүү л лав бизнес сонирхохгүй юм шиг байна лээ. Манай хүү зураг зурдаг, Сингапурт ЕБС төгсөөд ээж нь шилжилтийн насан дээр хүүгээ авчирна гээд архитекгурын чиглэлд сурч байгаа. Ер нь эцсийн эцэст монгол хүн эргээд эх орондоо ажиллаж амьдарна. Хүн төрөлх хэлээрээ сайн ярьж сурах, үе тэнгийнхэнтэйгээ сайн харьцаж сурах , улс орныхоо түүх соёлыг маш сайн сурах шаардлагатай. Дараа нь гадаадад мастер энэ тэрд сурах нь нээлттэй. Ингэж бодож яваа.Мэдээж би тэр компанид хууль ёсны хувь эзэмшдэг тул, миний дараа хэрхэх эсэхийг хүү шийдэх нь мэдээж.

-Таны ганц хүү ш дээ. Таны ганц хүү, өв залгамжлагч тань бизнес сонирхохгүй байна гэдэг танд хэцүү биш үү?

-Тийм биш. Өөрөө дуртай мэргэжилтэй, архитектур чиглэлээр ажиллана. Би хэт их шуналгүй бизнесмэн байсан, хүү минь надтай адилхан юм шиг байгаа юм. Архитектур сайхан мэргэжил. Тухайн  орны түүх соёл, философи,уламжлалыг харуулдаг, дэлхий нийтээрээ хамгийн сайн ойлголцдог хэл юм байна. Би хаширлаад хүн амьтнаас асууна. Энэ мэргэжил нь хамгийн сайн юм байна гэсэн. Монголд манай сургуулийг төгссөн японы алдартай архитектурч ирдэг.Ирэх зунаас дагуулж явуулах бодолтой.

-Зоригтыг сайдыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зурсан. Тэдэн дунд таныг бий гэх юм?

-Огцруулах биш ээ. Тэр чинь Оюутолгойн талаар гаргасан УИХ-ын 57 дугаар тогтоолыг Тавантолгойгоо шийдэхээс өмнө хэрэгжүүл гэсэн шаардлага шүү дээ. Өнгөрсөн оны 10-11 сард Ерөнхий сайд гэрээ байгуулахад оролцсон Засгийн газрын гишүүдтэйгээ хамт "Энэ гэрээнд өөрчлөлт оруулна, оруулах шаардлагатай" гэж олон нийтэд мэдэгдсэн. Ер нь Үндсэн хууль, бусад хуулиар ч УИХ-ын хууль тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэсэн байгаа. Нэг жил боллоо, одоо хаана байнаа, тэрийгээ хэрэгжүүл гэсэн шаардлага хүргүүлсэн. Оюутолгой төслөөс ядахдаа  Монгол улс 50 хувийн ашиг авахаар шийдмээр байна ш дээ. Тавантолгойг буруу явуулах гээд байна, больж үзээрэй, нөгөө тогтоол биелүүл гэсэн шаардлага тавьсан.
- Хамтарсан Засгийн газар нь УИХ-ынхаа дээр, тодруулбал хуулийн дээр гарчихвал, энэ төр гэж байхын шаардлагагүй болно. гараад баларсан юм болно л доо. Тийм учраас УИХ-гишүүд эндээс гаргаж байгаа хууль, үндсэн чиглэл, төсөв гээд бүх асуудалд хяналт тавьж, сайн шаардаж шахаж байхгүй бол болохгүй болчихоод байна. Хариуцлагагүй байдал газар авч байна. Нөгөө авилга хээл хахуулийн индекс бүр хойшоо яваад өглөө. Энэ байдал нь энэ орны хөгжилд Аюултай, хортой байхгүй юу. Хамтрахгүй бол хэрэлдээд буруу хараад суучихдаг гэсэн мунхруулгаа хойшид болих хэрэгтэй. Харин УИХ-дээрх олонх цөөнхийн мэтгэлцээнээр хууль чанартай гарч, цөөнхийн хяналтаар хууль, төрийн бодлог сайн хэрэгждэг талаас нь ойлголтыг нийгэмд сайн суулгаж өгөх хэрэгтэй. Тийм учраас энэ УИХ-д цөөнхийн хяналтгүй энэ үед

УИХ-ын гишүүд Засгийн газар, ЗГ-ийн гишүүдийг сайн шахаж,УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь чухал байна. хянах ажиллах ёстой.

Бид 7 сарын 25-наас хойш ирэх чуулгандаа бэлдэж, үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаад явж байна. Гэтэл сүүлийн үед зарим сонин дээр муу л бол хойд захын хар овоохой гэгчээр саарал ордонд Засгийн газар луугаа дайрдаг болж гэсэн утгатай зүйл мэр сэр гарах боллоо. Парламентын засаглалтай оронд Засгийн газар, ерөнхий сайд, ЗГ-ын гишүүд байнгын ажиллагаатай УИХ-ынхаа болон иргэдийнхээ хатуу шүүмжлэл, хяналтын доор гүйцэтгэх ажлаа хийдэг, чадахгүй бол ажлаа өгдөг. Гэтэл хусмаа голсон хүүхэд шиг ийм байдалтай байвал үнэхээр урагшлахгүй ээ. Хэн ч Ерөнхий сайд бол эсхүл Засгийн газрын гишүүн бол гээгүй.УИХ-аас гаргасан хууль тогтоомж, тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Хэрэгжүүлж болохгүй  тухайлбап төсөв хүрэлцэхгүй байгаа ч юмуу тэр шалтгаанаа УИХ-даа тавьж шийдүүлэх нь зүйн хэрэг. УИХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх нь үндсэн үүрэг. Тэрийгээ ч  ойлгоогүй хүмүүс Засгийн газрын гишүүн болчих нь гэж баймааргүй юм. Энэ засгийн газрын зарим гишүүдийн Ажлын цагийн ихэнх нь шоунд зарцуулагдаж байгаа юм шиг харагдах болсон. Аймгийн ой, сургуулийн ой, ясли цэцэрлэгийн ой гээд бүр сүүлдээ хүүхдийн үсний  найранд очихоо шахах юм. Засгийн газар ингэж шоуддаггүй юмаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр барьж байгаа байгууламж, өндөр цалинтай ажлын цагийнхаа ихэнхийг Шоунд зарцуулах нь ихэд зохисгүй. Энийг цэгцлэх хэрэгтэй байна.

Ер нь УИХ-ын гишүүд ч энэ гажиг үзэгдэлд анхаарах хэрэгтэй.

Зарим төсвийн хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлын эхлүүлж байна, дуусгаж байна гээд 4-5 удаа тууз хайчилсан гэсэн яриа байна. УИХ-ын чуулган дээр асуулга тавина, орж ирэхгүй. Ардчилсан орон, парламентын засаглалтай орны үндсэн зарчмаа ойлгохгүй, мэдэхгүй байна. Төрийн сайд ачаа их үүрдэг улс төрийн албан тушаал юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Яасан ч эрт сонгуульд бэлдэх юм бэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.