2012.08.30

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ыг яаралтай эмхлэн байгуулахыг их хурлын даргаас шаардлаа

УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 30-ны Пүрэв гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.30 цагт оролцвол зохих гишүүдийн  53,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар УИХ-ын зарим гишүүдээс УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг хэлэлцэх асуудлыг жагсаалтанд яагаад оруулаагүй талаар тайлбар өгөхийг хүсэв.  УИХ-ын дарга З.Энхболд “Анхдугаар чуулганы хэлэлцэх асуудлыг төлөвлөж байхад энэ асуудлыг оруулсан байсан ч даргын зөвлөлөөр хэлэлцэх үед яаралтай асуудал биш, ээлжит чуулганаар оруулах боломжтой гэж үзсэн. Даргын захирамж нэгэнт байхгүй тул УИХ-ын Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг өнөөдөр жагсаалтанд оруулах боломжгүй” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.