2011.04.28

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төслийг батлуулав

УИХ-ын 2010 оны намрын чуулганаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьж, батлууллаа.  Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан энэ хуулиар Улаанбаатарт байршилтай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо,цалингийн хэмжээ баталсан болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.