Баасанхүү.О 2012.11.02

О.Баасанхүү: Ленин Орос улсад гай тарьсан байж болно. Монголд гавъяа байгуулсан

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл байсан бөгөөд түүнийг дагалдан “Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ асуудлаарх ТББХ-ны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Чингис хааны мэндэлсэн өдрийг нэг мөр болгож, хөдөлгөөнгүйгээр тогтоосон зүйл байгаа эсэх талаар гишүүд мөн л асууж удтал маргалдлаа.

О.Баасанхүү гишүүн “Түүхийг хуульчлах гэж байна. Чингис хааны төрсөн өдрийг нарийн тогтоосон зүйл байхгүй байхад шинжлэх ухаанжсан ажлын хэсэг энэ хуралдаан дээр үгээ хэлсэн бол хүлээн зөвшөөрөх  байлаа.

Монгол монголоороо үлдье гэвэл заавал 11-р сарын 14-ийг Монгол бахархлын өдөр болгож, БНУ байгуулагдсан түүхэн өдрөө үгүйсгэх хандлага гаргахын учир юу вэ?” гэхэд А.Бакей гишүүн “Түүхийг хуульчилж байгаа асуудал биш, монгол улсын иргэн бүр түүхээ маш сайн мэдэж байж, эх орон, Эзэн Чингисээрээ бахархдаг байж улс орноо хөгжүүлэх эх оронч үзэлтэй байна гэдэг үүднээс энэ тогтоолыг оруулж ирснээс бус улс төрийн аль нэг зорилго байхгүй.

Монгол монголоороо үлдэхэд энэ хуулийн төсөл харин ч онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 11-р сарын 14-нд  монгол бахархлын өдөр бий болгосноор БНУ байгуулагдсан өдрийг үнэгүйдүүлсэн биш, харин ч аль алиных нь ач холбогдлыг тодруулж байгаа хэрэг.

Ер нь тогтоолын төсөл санаачлөгчид төрсөн өдрийн талаар нэлээд олон эрдэмтнийг оруулж хэлэлцүүлэг зохион байгуулсан. 11-р сарын 14 гэдэг дээр та бүхэн маргаж байна.

Ямар боловч эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг болох, түүгээр бахархах нь хүүхэд залуустаа эх оронч үзэл төлөвшүүлж, эх орон, түүхээрээ бахархах хүмүүжлийн асар их ач холбогдолтой учраас гишүүд маань дэмжиж байгаа.

Гол нь асуудлын ач холбогдолд байгаагаас бус түүхийг гуйвуулж, улс төрийн үзэл баримтлалын үүднээс хандаж байгаа хэрэг хэрэг биш ээ" гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.