Алтангэрэл.П 2012.05.09

П.Алтангэрэл гишүүн Ерөнхий сайдад асуулт тавилаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА

 

Асуулт тавих тухай

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ХЭГ/1487 тоот албан бичгийг үндэслэн ТӨХ-ны даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 85 тоот тушаалаар Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас altangerel-2барсан уурхайчдын ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан байна.

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрхи ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуултыг тавьж байна.

1. ТӨХ-ноос байгуулагдсан ажлын хэсгийн ажлын явц, үр дүн, биелэлтийн талаар:

2. Ямар шалтгааны улмаас уг асуудал одоо хүртэл шийдвэрлэгдэхгүй удаашраад байгаа талаар:

3. Ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлт тодорхой болсон бол хэзээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдэх.

Хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье.

Хувийг: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.

Хүндэтгэсэн,

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН

ГИШҮҮН                                                            П.АЛТАНГЭРЭЛ