2008.01.14

Тэтгэврийн хөгшчүүд тэвчээр алдлаа

Тэтгэврийн ялгаатай байдлаа арилгах гэж холбоо байгуулан сар гаруйн өмнө Засгийн газар мэдэгдэл хүргүүлсэн өндөр настнууд тэвчээр алдан Төрийн ордондоо "халдлаа". Өнгөрсөн лхагва. гаригийн 11 цагаас эхэлсэн хөгшчүүдийн цуглаан ордны харуул хамгаалалтынхныг төдийгүй эрхэм гишүүд, сайд нарыг ч тэвдүүлсэн юм. Тэдний нэг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сай, Ц.Баярсайхан тэр даруйд хэвлэлийн бага хурал зарлан "Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон зөрүүг олгох болсноо, зөрүүг арилгахад 20 тэрбум төгрөг хэрэгтэй ч энэ оны төсөвт 4.7 тэрбумыг тусгасан гэдгээ мэдэгдсэн юм. Цагаан сараас өмнө тэтгэврийн зөрүүг арилгах янзгүйд өндөр настнуудын бухимдал нэмэгдэж ордны баруун талын автозамыг цаг гаруй хугацаан хааж эсэргүүцлээ илэрхийлж байсан ч НХХ-ий сайдын хийсэн мэдэгдэлд тайвшран гэр рүүгээ зүглэсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.