Манай улс анх удаа нарны зай экспортолно
11 сарын 27-нд анхны экспортоо гаргана. 236 ватын хүчин чадалтай 468 ширхэг нарны зайг бэлдсэн байгаа
2012.11.23

Манай улс анх удаа нарны зай экспортолно

Манай улс эрчим хүчний гачаалд ороод байгаа. Иймээс сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргаж авах нь эдийн засагт ашигтай, ямар нэгэн хор нөлөөгүй гэдэг. Нөгөөтэйгүүр, эл салбарт ажиллах боловсон хүчинд төрийн зүгээс анхаарах дэмжлэг муу байсаар. Гэсэн ч манай улс анх удаа Япон болон ОХУ-руу нарны зай экспортлох болсон тухай сайхан мэдээ байна.

 С.Хүрэлбаатар: Энэ сарын 27-нд анхны экспортоо гаргана.

Тус компанийн захирал С.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.

-Япон улс үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүр ордог.  Гэтэл  манайх  Япон улсад нарны зай экспортлоно гэх юм.Бүтээгдэхүүний онцлог давуу талын тухай ярихгүй юу?

-Манай компани Герман технолигиор япон менежментээр үйл ажиллагаагаа явуулдаг. Техник технологийн хувьд ихэвчлэн Япон улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж ашигладаг. Япон дэлхийн стандартыг бараг тогтоодог улс гэхэд болно, Маш олон нарийн журам, стандарттай. Энэ бүгдийг монгол залуус даваад гарсан гэхэд сэтгэл сайхан байна. Саяхан Японоос итгэмжлэгдсэн төлөөлөгч ирж үйлдвэрийн явц, үйлдвэрлэл явуулах орчин, бүтэц зэргийг нь хараад зургаан cap гаруйн хугацаанд лабораторын туршилт хийгээд зөвшөөрөл олгосон.

-Нарны зай хураагуураа хэзээ экспорлохоороо болсон бэ?

Энэ сарын 27-нд анхны экспортоо гаргана. 236 ватын хүчин чадалтай 468 ширхэг нарны зайг бэлдсэн байгаа. Энэ өдөр нээлт хийнэ. Нээлтэд Япон улсын элчин сайд, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд зэрэг холбогдох албаны хүмүүс оролцоно.

- Нарны зайгаа яагаад Япон улсад экспортлохоор болсон бэ. Малчид сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг байнгын хэрэглэгч хэвээр байгаа шүү дээ?

 -Одоогоос дотооддоо борлуулж амжаагүй байна. Гол нь, цахилгаан зарцуулалт ихтэй хауснуудад зориулсан 180, 220 ватт хүчин чадалтай нарны зай юм. Энэ бол эхний батлагдсан захиалга. Цаашдаа илүү ихээр захиална гэсэн. Тэр үед нь бид 24 цагаар ажиллаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх байх.

-Энэ салбарт ажиллах хүч дутмаг гэдэг. Танай компанийн тухайд?

-Одоогийн байдлаар 14 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах боловсон хүчин  дутмаг  гэдэг үнэн. Харин саяхнаас МУИС, ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги гэж нээгдсэн.

Анх төгсөгчид 2010 онд төгссөн. Тэр хүмүүс нь манай компанид ажиллаж байна.

-Манай улсын хилээр БНХАУ-д үйлдвэрлэсэн чанартай, чанаргүй нарны зайнууд их орж ирдэг. Малчид ч тэрийг хэрэглээд сурчихаж. Ер нь, манайд энэ тал дээр стандарт гэж байдаг уу?

-Ямар нэгэн стандарт байхгүй. Бид МУИС-ийнхантай хамтран лаборатор байгуулж, нарны зайн дээр стандарт тогтооё гэж ярьж байгаа. Ингэвэл импортын чанартай, чанаргүй нарны зайны зах зээлийг хааж чадах байх. Магадгүй, лабораторид

шинжилгээ хийгээд манай улсын стандартыг хангасан тохиолдолд борлуулах эрхийг нь олгож байх зохицуулалт хийж болох шүү дээ. Ингэж болох ч юм шиг санагдаад байгаа юм.

-Танай бүтээгдэхүүн зах зээлд худалдаалж байгаа нарны зайнуудаасюугаараа ялгаатай вэ?

-Бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шилжүүлснээс хойш 10 жилийн баталгаа өгнө. Бидний гол зорилт бол чанар. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж үйлдвэрлэлээ өргөжүүлэх болно. 10 жилийн хугацаанд нарны зайн чадал буурсан тохиолдолд манай компани бүтээгдэхүүнийг засварлах буюу сольж өгнө.

-Одоо дэлхий нийтээрээ байгальд ээлтэй технологи эрэлхийлэх болсон. Харин манайх л энэ салбарыг орхиод байх шиг. Энэ салбар хөгжих боломж хэр харагдаж байна вэ?

-Японы Хонзо хот ногоон болохыг зорьж байгаа юм билээ. Ирэх жилд ойролцоогоор дөрвөн мегаваттын хүчин чадалтай станц байгуулах гэж байгаа. Тэгэхээр манайд ч гэсэн үүнээс их захиалга орж ирэх байх. Дэлхий нийт байгальд ээлтэй эрчим хүч гаргаж авахыг дэмжин эрэлхийлж байна. Бид ч гэсэн үүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.