Л.Эрдэнэчимэг: Улсын Их Хурлын гишүүн,
2012.12.03

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Тамхины тухай хууль"-н талаар

Манай улс Тамхины хяналтын тухай хуультай хэрнээ л хуулийн хэрэгжилт муугаас сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд залуучууд, тэр дундаа сурагчид тамхинд орох үзэгдэл түгээмэл болжээ.

“Тамхины хяналтын тухай хууль”-д заасан “18 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах”-ыг хориглох болон худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдаалахгүй байх талаар мөн Ерөнхий боловсролын сургуулиас 100 метрийн зайд тамхи худалдаалахыг хориглосон

Харин Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сурагчдын дунд явуулсан судалгаагаар тамхи таталтын тархалт 23.4 хувьтай байгаа бөгөөд үүнээс өдөр бүр татдаг эрэгтэй /35.2 хувь/ сурагчдын эзлэх хувь нь эмэгтэй /13.3 хувь/ сурагчдыг бодвол илүү байна. Харин тамхи татаж эхэлсэн дундаж нас нь 16 байгаа бөгөөд тамхи таталтын тархалтын хувь нь сурагчийн суралцсан жил болон нас ахих тусам ихэсч байгаа аж.