Улаан.Ч 2012.12.04 | Телевиз: Eagly TV

Ч.Улаан:МУ-ын төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирнэ

Ч.Улаан: Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд

Засгийн газрын төлөвлөлт, УИХ-ын шийдвэрийн дагуу Монгол Улс анх удаа гадны зах зээлд 1,5 тэрбум ам.доллар гарган худалдааллаа. Биднийг 1,5 тэрбум ам.доллар худалдаалахаар ажиллахад 400 гаруй байгууллага оролцож саналаа ирүүлсэн. Үүнээс 160 гаруй байгууллагын санал нь тун тодорхой байлаа. Эдгээр байгууллагыг өрсөлдүүлэн шалгаруулж 1.5 тэрбум ам.долларын бондыг амжилттай худалдаалсан гэж болно. 500 сая ам.долларын үнэт цаасыг таван жилийн хугацаатай, жилд 4.1 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын үнэт цаасыг арван жилийн хугацаатай, жилд 5.1 хувийн хүүтэйгээр арилжаалсан гэдэг мэдээлэл хүмүүст хүрсэн байгаа. Бондын арилжааны 1.5 тэрбум ам.доллар энэ сарын 5-нд Монгол Улсын дансанд бэлнээр орж ирнэ. Энэ үеэс орж ирсэн мөнгийг эдийн засгийн үр ашигтай төсөлд зарцуулах ажил хийгдэнэ.

Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа.  Энэ нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн санхүүгийн зах зээлд өндөр байгаагийн илэрхийлэл гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногтоо бодлогоо тодорхойлж, энэ бодлого, их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгож чадлаа.