Бакей.А 2012.12.07 | Сонин: Зууны мэдээ

Асуулт, шүүмжлэлгүйгээр кноп дарцгаав

Асуулт, шүүмжлэлгүйгээр кноп дарцгаав
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Батзандан нар асуулт тавьжээ.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль тэргүүтэй хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Гэвч энэ удаагийн чуулганд хууль санаачлагч гишүүн нь уншиж танилцуулах, туүнийг нь дэмжих эсэх гухай асуух гэхчилэн ямар ч асуулт, шүүмжлэлгүйгээр өнгөрөв.

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Батзандан нар асуулт тавьсныг эс тооцвол.  Хүнсний бутээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэх уеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, С.Дэмбэрэл нар "Лабораторийн сүлжээг итгэмжлэгдсэн төрийн, орон нутгиин өмчит болон хувийн лаборатори болгож шинжилгээний дүнгээ мэдээллийн   нэгдсэн санд тухай бүр хүргүулэх ёстой.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарын дараа иргэний регистрийн дугаар, хүнсний чиглэлийн үйл ажиллагааны хэлбэрийн дараа бүтээгдэхүүний зураасан код гэж нэмэх, хяналтын байгууллага суурь мэдээлэлд тулгуурлан хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд хийх эрсдэлд суурилсан хяналтыг төлөвлөх шаардлагатай" гэцгээв.

Сүүний 80 хувь, цөцгийн тосны 100 хувь, өндөгний 70 орчим хувийг импортоор авч байна.

Мөн энэ талын асуудлыг хуульд нарийн тусгах ёстой гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүнсний үйлдвэрлэл, импортыг төр мэдэлдээ авахгүй бол хүнсний аюулгүй байдлын талаар ярих хэрэггүй. Бид хүнсний бүтээгдэхүүнийхээ 70-80 орчим хувийг гаднаас авч байна. Тодруулбал, сүүний 80 хувь, цөцгийн тосны хэрэгцээгээ 100 хувь өндөгний 70 орчим хувийг импортоор авч байна.

Энэ хуульд концевцийн томоохон өөрчлөлт ороогүй байна. Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Гэтэл өнөөдөр манайхан бүгдийг гадныханд атгуулчихсан. Япон, Сингапураас туршлага судлах хэрэгтэй. Жишээлбэл, Хүнсний үйлдвэрүүдийн хувьцааны 51 хувь үндэсний оролцоотой, үйлдвэрүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мөн 51 хувь нь тухайн улсын иргэн байх тухай хуулиндаа заасан байдаг. Энэ жишгийг дагах хэрэгтэй" гэсэн юм.