Баттулга.Х 2012.12.13 | Сонин: Зууны мэдээ

Хүнсний тухай хуулийн төслийг чуулганд шилжүүллээ

Хүнсний тухай хуулийн төслийг чуулганд шилжүүллээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хэлэлцсэн хоёр хуулийн төслөө эцэслэж, чуулганд шилжүүллээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хүнсний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ажлын хэсгээс Хүнсний тухай хуулийн төслийн талаар байнгын хороонд оруулж буй саналыг томъёоллыг хэлэлцсэн бөгөөд өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураагдсан хуулийн төслийн зарим заалт, хэсэгт дахин санал хураах эсэхийг гишүүдийн 2/3 -ийн саналаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн дахин хураалгах зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хурааж дэмжигдсэний зэрэщээ найруулгын шинжтэй саналуудыг ч гишүүд дэмжсэн юм.

Санал хураасан төслийн зарим нэр бүхий заалт, хэсгүүд дээр дахин санал хураахдаа мөн л 2/3-ийн саналаар шийдвэрлэх зарчмыг барьсан.б

Байнгын хорооны хуралдаанаар Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг мөн ердийн журмаар санал хурааж шийдвэрлэжээ. Дараагийн хэлэлцсэн асуудал бол Ажлын хэсгээс оруулж ирсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар байнгын хороонд оруулсан саналын томъёолол байв.

Түүнчлэн дахин хураалгах зарчмын зөрүүтэй саналууд болон найруулгын шинжтэй саналууд дээр гишүүд болон ажлын хэсгийнхэн саналаа хэлж, тодруулга хийж байв. Ингээд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг дуусахад дараа нь Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулъд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг ч мөн хэлэлцэж дууслаа.