Энхболд.М Баасанхүү.О Бурмаа.Р 2012.12.18 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр боллоо
Улсын их хурлын чуулган 2012.12.14 ны өдрийн хуралдаан

2012.12.14 ны чуулганы хуралдаанаар,Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулга бүхий хуулийн төслийг хэлэлцэв.

 Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа.

Уг хуулийн төсөлд сонгуулийг автомат системээр явуулах, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг зөвхөн консултай газруудад санал авах зэргийг тусгасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаа, нам эвсэл хэрхэн сонгуулийн сурталчилгааг хийх, нэр дэвшигчид ямар хуулийн заалтуудыг зөрчихгүй байх, санал хураалтын хугацааны хувьд 07-22.00 цагийн хооронд үргэлжилнэ гэж ажлын хэсгээс төсөлд тусгажээ. Харин өмнөх сонгуулиудын адил санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар  санал авах юм байна.

М.Энхболд: Сонгуулийн хууль тогтвортой бол тэр улс тогтвортой гэж олон улсд үздэг

Р.Бурмаа: Ажлын хэсэгт бүх намын төлөөлөл орсон

Р.Бурмаа: Сонгуулийн хандив бодит байх ёстой. 1 сая төгрөгөөс илүү хандав өгсөн хүний нэрийг олон нийтэд зарлна

О.Баасанхүү гишүүн асуулт асуув

О.Баасанхүү: Хуулийг чангаруулсан байдалтай харагдаж байна

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураах болоход гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.