20 аймаг, найман дүүрэг Засаг даргатай болжээ
Нийслэлд одоогоор Чингэлтэй дүүргээс бусад дүүрэг Засаг даргатай болж, Улаанбаатар хотын захирагч тэднийг баталгаажуулжээ.
2012.12.20

20 аймаг, найман дүүрэг Засаг даргатай болжээ

Орон нутгийн сонгуулийн үр дүнд Орон нутгийн төлөөлөл бүрдээд байгаа билээ. Шинээр сонгогдсон орон нутгийн төлөөлөл аймаг, дүүргийн удирдлагаа сонгож, ирэх дөрвөн жил орон нутгийг удирдах хүмүүсээ ерөнхийдөө сонгоод байна. Харин Дундговь аймагт сонгууль маргаантай болсон гэж үзэж, Засаг даргаа сонгоогүй байгаа аж. Аймгийн Засаг дарга нарыг тухайн аймгийн ИТХ нь хуралдаж, Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүлснээр Ерөнхий сайд батламжилдаг билээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын батламжилснаар дараах хүмүүс аймгуудын Засаг даргаар тодорчээ.

  1. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ  /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  2. Баян-Өлгий аймгийн Засаг дарга  Х.Дармен /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  3. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  4. Булган аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  5. Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  6. Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Д.Батсуурь/МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  7. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат/МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  8. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн  /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  9. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  10. Дундговь тус аймаг маргаантай байгаа учраас Засаг даргаа сонгоогүй байгаа.
  11. Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  12. Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  13. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн  /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  14. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  15. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь  /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  16. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  17. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  18. Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан/АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  19. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд  /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  20. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  21. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар дүүргийн Засаг дарга нарыг баталгаажуулдаг. Нийслэлд одоогоор Чингэлтэй дүүргээс бусад дүүрэг Засаг даргатай болж,  Улаанбаатар хотын захирагч тэднийг баталгаажуулжээ.

  1. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  2. Багахангай дүүргийн Засаг дарга С.Эр­дэнэбаяр/МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  3. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  4. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  5. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  6. Сүхбаатардүүргийн Засаг дарга Д.Бадарсан /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  7. Чингэлтэй-сонгогдоогүй
  8. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Р.Дагвыг /МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон/
  9. Хан-Уул дүүргийн Засаг дарга  Ж.Ганхуяг /АН-аас нэр дэвшиж, сонгогдсон/